ОХУ-ын цэргүүд зургадугаар сарын 15-ны даваа гаргийн шөнө Киев хотод дахин өргөн цар хүрээтэй цохилт өгчээ. Энэхүү довтолгооны үеэр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэлтэй Киев-Печерийн Лавра хийд мөн өртсөн байна.
АНУ болон Иран улс дайсагналыг зогсоох хэлэлцээрт хүрсэн бөгөөд уг гэрээнд албан ёсоор гарын үсэг зурах ёслол ирэх баасан гарагт Швейцарт болохоор болжээ.
Унгарын Ерөнхий сайд Петер Мадьяр "Украиныг Европын Холбоонд элсүүлэх хэлэлцээг эхлүүлэхээр зургадугаар сарын 15-нд товлосон. Энэ асуудал олон жил үргэлжилж болзошгүй урт бөгөөд төвөгтэй үйл явцын зөвхөн эхний алхам болно" гэж мэдэгдэж, хэрэв "Киев хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол элсэх үйл явц зогсоно" гэж анхааруулжээ.
Ираны өмнөх дээд удирдагч аятолла Али Хаменейтэй салах ёс хийх болон оршуулах ёслол долдугаар сарын 4-нөөс 9-ний өдрүүдэд болох ажээ.
Дэлхийн хэмжээнд авьяастан хайж байсан загварын агентын ажилтнууд и-мэйлээр тогтмол шинэ мэдээлэл солилцдог байжээ.
Киевийн Батлан хамгаалах яамны эх сурвалж зургадугаар сарын 12-ны баасан гарагт "Удахгүй Украины эрх баригчид холбоотон орнуудаасаа дахин 20 тэрбум ам.долларын цэргийн тусламж хүсэхээр төлөвлөж байна" гэж мэдээлснийг Reuters агентлаг эш татан уламжилжээ.
Германы эрх баригчид зургадугаар сарын 12-ны баасан гарагт Орос-Украины дайныг дуусгах яриа хэлэлцээ дахин эхлэх боломжтой гэсэн найдвараа илэрхийлжээ.
Хойд Атлантын далайд, Гренланд болон Исландын өмнөд хэсэгт орших өргөн уудам усан бүсэд маш сонин үзэгдэл ажиглагджээ. Дэлхийн ихэнх далай тэнгисийн ус уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дулаарч байхад энэ бүс нутаг эсрэгээрээ улам хүйтэрсээр байна.
Германы Зэвсэгт хүчний ерөнхий байцаагч, генерал Карстен Бройер Германы олон улсын мэдээллийн DW агентлагт Украин дахь дайны нөхцөл байдал, цаашдын өрнөл, мөн Европын аюулгүй байдлын талаар өгчээ.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр (2026.06.12) болж, Сөүлийн Төв дүүргийн шүүх түүнийг БНАСАУ руу нисгэгчгүй нисэх төхөөрөмж илгээсэн хэрэгт буруутай гэж үзэн, нэмж 30 жилийн хорих ял оноолоо.
Украин анх удаа "Жолоодлогогүй нисэх системийн хүчний өдөр-ийг тэмдэглэж, үүнээс цааш жил бүрийн зургадугаар сарын 11-нийг дроны хүчний дайчдад талархал илэрхийлэх өдөр болгон тэмдэглэхээр болжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "АНУ болон Иран улс дайныг зогсоох талаар тохиролцоонд хүрсэн бөгөөд талууд холбогдох баримт бичгүүдэд гарын үсэг зурах үлдээд байна" гэж мэдэгджээ.
Украины Сумын мужийн Конотоп хот Оросын цохилтын улмаас цахилгаан эрчим хүч болон усан хангамжгүй болсон талаар хотын дарга Артем Семенихин пүрэв гарагт (зургаадугаар сарын 11) Telegram хуудсаараа мэдээллээ.
Орос-Украины хооронд тав дахь жилдээ үргэлжилж буй дайныг зогсоож, энх тайванд хүрэх цорын ганц бодит зам нь Украин, Орос, Европ болон АНУ-ын оролцоотой хэлэлцээ хийх явдал гэж Германы канцлер Friedrich Merz мэдэгдлээ.
2026 оны зургадугаар сарын 10-ны лхагва гаргийн орой АНУ-ын Зэвсэгт хүчин Иранд байрлах байнууд руу дахин цохилт өгчээ. АНУ-ын Төв командлал (CENTCOM) олон нийтийн сүлжээ X-д мэдээлснээр, эдгээр цохилтууд нь “Ираны үргэлжилж буй үндэслэлгүй түрэмгийллийн хариу арга хэмжээ” аж.
Ираны Mehr агентлагийн мэдээлснээр, Иран болон АНУ-ын зэвсэгт хүчнүүд Персийн булан орчимд тэнгисийн тулалдаан хийж байгаа бөгөөд Ираны Кешм, Хенгам арлуудад дэлбэрэлтийн чимээ сонсогджээ.
АНУ-ын Зэвсэгт хүчин зургадугаар сарын 9-нд Ормузын хоолойд Ираны тал Америкийн “Apache” загварын цохилтын нисдэг тэргийг унагасны хариуд Ираны эсрэг цэргийн цохилтоо сэргээжээ.
Беларусийн эрх баригчид гадаадын иргэдэд тус улсын Зэвсэгт хүчин болон Дотоодын цэрэгт гэрээгээр алба хаах эрх олгохоор төлөвлөж байгаа аж.
Ормузын хоолой орчимд АНУ-ын цэргийн “Apache” нисдэг тэрэг осолдож сүйрсэн талаар мэдээлжээ.
ОХУ-ын зэвсэгт хүчин Украины Харьков мужийн Чугуев хотод зургадугаар сарын 9-ний мягмар гаргийн шөнө цохилт өгсний улмаас 70, 56 настай эрэгтэй, 22 настай эмэгтэй амь үрэгджээ.