ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, Оросын Зэвсэгт хүчин Украинд байрлах нисэх буудлууд, цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын үйлдвэрүүд болон логистикийн төвүүдэд өргөн хүрээтэй цохилт өгчээ. Тодруулбал, Киев, Львов, Ивано-Франковск, Житомир, Ровно, Винниц, Днепропетровск мужуудад байрлах объектуудыг онилсон байна.
Цохилтыг газрын, агаарын болон тэнгисийн суурьтай алсын тусгалтай өндөр нарийвчлалтай зэвсэг, мөн цохилтын зориулалттай нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүд (дрон)-оор гүйцэтгэсэн гэж мэдэгджээ.
Батлан хамгаалах яамны мэдэгдэлд "Үүний үр дүнд Киев, Львов, Ивано-Франковск, Житомир, Ровно, Винниц, Днепропетровск мужуудад байрлах цэргийн нисэх буудлууд, цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын үйлдвэрүүд, цэргийн харилцаа холбоо болон логистикийн төвүүдийг онилон цохилт өгсөн.
Эдгээр объектууд нь төрөл бүрийн зориулалттай пуужингийн зэвсэг болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх, мөн агаарын нөхцөл байдлыг хянах системийн үйл ажиллагааг хангахад ашиглагдаж байсан" гэж дурджээ.
Эх сурвалж: RIA NOVOSTI