2026 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр болох үйл явдлуудын товч мэдээллийг хүргэж байна.

08:00 цагт: Эмэгтэй хүний эрх хамгаалагчдын уулзалт “Чингис хаан” үндэсний музейн “Muse” кофе шопд болно.  

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

11:50 цагт: Уран барималч Ц.Цогмагнайн “Цог хийморын шүтээн” хүндэтгэлийн үзэсгэлэн ССАЖЗЯ-ны үзэсгэлэнгийн танхимд болно.

13:00 цагт: 2029 оны Азийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн тоглолт “М банк арена”-д болно.

18:00 цагт: “Монголын байгалийн шилдэг гэрэл зураг-2026” шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт “Норпей” арт галерейд болно.

-“Өвлийн идэш 2026” нэгдсэн үзэсгэлэн худалдаа энэ сарын 29-нийг хүртэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гарна.

-НЗДТГ-аас “Шар дарцаг” аяныг энэ сарын 13-наас 30 хоногийн хугацаанд зургаа дахь жилдээ зохион байгуулж байна.

-"Соёлын бүтээлч сар-2026" сарын аяныг "Монгол бахархал" уриан дор 11 дүгээр сарын 1-30-ныг хүртэл улс орон даяар зохион байгуулна.

Үзэсгэлэн:

-Ардын зураач, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Дунбүрээгийн Дүрслэх урлагт 65 жил-“Уран бийрийн аялгуу” бие даасан үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 27-ныг хүртэл гарна.

-Уран бүтээлч, урлаг судлаач Ө.Ирмүүний “Босоо, хөндлөн” гурав дахь удаагийн бие даасан үзэсгэлэн “Бий контемпорари” арт галерейд энэ сарын 29-нийг хүртэл гарна.

-МУЭ-ийн гишүүн, Соёлын тэргүүний ажилтан Б.Будбаяр зураачийн “Хайрхан” бие даасан үзэсгэлэн “HUE” арт галерейд 12 дугаар сарын 5-ныг хүртэл гарна.

-“Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд 12 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад:

-Берлин хотын “Жеймс Симон” галерейд “Чингис хаан ба монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 21-нээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ныг хүртэл гарна.

Э.ЭГШИГЛЭН