Украины улс төрч, “Другая Украина” хөдөлгөөний тэргүүн, тус улсад хориглогдсон “Сөрөг хүчний платформ-Амьдралын төлөө” намын дарга асан Виктор Медведчук Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский төрийн эрх мэдлээ хадгалж үлдэх боломжгүй болсон гэж мэдэгджээ.

Тэрбээр өөрийн тэргүүлдэг хөдөлгөөний цахим хуудсанд нийтэлсэн нийтлэлдээ Украины Батлан хамгаалахын сайд асан Федоровыг дэмжсэн жагсаал хөдөлгөөн зогсоогүй бөгөөд зорилгодоо хүрэх хүртлээ үргэлжилнэ гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Медведчук хэлэхдээ, ийм төрлийн улс төрийн үйл ажиллагаа нь ихэвчлэн өөрийн жинхэнэ зорилгоо нуудаг бөгөөд жагсагчдын шаардлага нь зөвхөн огцорсон сайдыг албан тушаалд нь буцаан томилох асуудал биш, харин Зеленскийн бодит эрх мэдлийг хязгаарлахад чиглэж байна гэж тайлбарласан байна.

Тэрбээр “Хууль ёсны эрх мэдлийн асуудалтай болсон удирдагч өөрийг нь дэмжигчдэд ч хэрэггүй болсон бөгөөд түүнийг зориудаар улс төрийн тавцангаас зайлуулах үйл явц өрнөж байна” хэмээн мэдэгджээ.

Медведчук мөн “Өнөөдөр Зеленский АНУ-д ч, Европт ч хэрэггүй болсон. Тиймээс тэрээр эрх мэдлээ хадгалж үлдэх боломжгүй. Тэр зөвхөн улс төрийн хувьд төдийгүй үйл ажиллагааны хувьд ч шаардлагагүй болсон” гэж онцолсон байна.

Эх сурвалж: TASS