Украины Агаарын цэргийн хүчний мэдээлснээр, Орос улс пүрэв гаргийн өглөө Киев болон Украины бусад хотууд руу пуужингийн цохилт өгч эхэлсэн байна. Энэ нь Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Москва “томоохон хэмжээний халдлага” бэлтгэж байна гэж анхааруулснаас хэдхэн цагийн дараа болсон аж.

Үүнээс нэг өдрийн өмнө Зеленский Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, дөрвөн жил гаруй үргэлжилж буй дайны үеэр Оросын довтолгоог няцаахад туслах нэмэлт агаарын довтолгооноос хамгаалах систем нийлүүлэхийг хүссэн байна.

Киев хотын цэргийн захиргааны мэдээлснээр, нийслэл рүү хийсэн халдлагын үеэр дор хаяж нэг хүн амиа алджээ. Украины Агаарын цэргийн хүчний мэдээлснээр, Киевээс гадна Днипро болон Кривой Рог хотууд мөн халдлагад өртсөн байна. Киев рүү баллистик пуужингаар цохилт өгчээ.

Украины Агаарын цэргийн хүчин пүрэв гарагийн өглөө орон нутгийн цагаар иргэдэд сэрэмжлүүлэхдээ “Стратегийн нисэх онгоцноос хэд хэдэн давлагаагаар далавчит пуужин хөөргөсөн" гэж мэдээлсэн байна. Мөн "Оросын өмнөд хэсгийн Новороссийск орчмоос далавчит пуужин хөөргөсөн нь илэрсэн" гэж мэдэгджээ.

People take shelter inside a metro station during a Russian missile and drone strike in Kyiv, Ukraine, on Thursday,  July 30.

Кривой Рогийн ойролцоох Радушне тосгонд болсон халдлагын дараах дүрс бичлэгүүдэд эвдэрсэн барилгын нуранги дунд хүний цогцоснууд харагдаж, гал түймэр үргэлжилж байсан аж. Бичлэг дээр хоёр эмэгтэйн дуу сонсогджээ.

Нэг нь “Бид нэг хүүхдийг гаргаж авлаа. Тэнд дахиад хэд хэдэн хүн хэвтэж байна” гэж хэлсэн байна. Нөгөө эмэгтэй “Энд хүүхдүүд байна. Маш олон хүүхэд байна” гэжээ.

Анхны давалгааны дараа Украины Агаарын цэргийн хүчин “Киев рүү илүү олон баллистик пуужин нисэж байна” гэж дахин анхааруулсан байна. Киев хотын дарга Виталий Кличко “Дахин халдлага хийх аюул хэвээр байна” гэж мэдэгдээд, иргэдийг хамгаалах байранд үлдэхийг уриалжээ.

Нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн бичлэгүүдэээс Киевийн метроны буудлуудад гэр бүлүүд олноороо хоргодож байгаа нь харагдсан байгаа аж. Зарим хүмүүс шалан дээр хөнжил нөмрөн хэвтэж, зарим нь жижиг майханд байрлажээ.

Reuters агентлагийн мэдээлснээр, Польш улс эдгээр цохилтын үеэр өөрийн агаарын орон зайг хамгаалахын тулд сөнөөгч онгоцуудаа урьдчилан хөөргөсөн байна.

Энэхүү халдлага нь Зеленский Орос улс Украины бүх бүс нутгийг хамарсан “томоохон цохилт” хийхээр бэлтгэж байгаа тухай Агаарын цэргийн хүчнээс мэдээлэл авсан гэж мэдэгдсэнээс хэдхэн цагийн дараа болжээ. Зеленский “Цохилт өнөө шөнө хийгдэх өндөр магадлалтай байна” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: CNN