Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй “Алтан намар-Мод тарих улирал” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна.
Дорнод аймгийн Матад, Халхгол сумын нутагт гарсан хээрийн түймрүүдийг унтраах ажиллагаа үргэлжилж байна.
Малчид, хадланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, өндөрлөг даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, говь, талын нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
Төслийн хүрээнд Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа болон Толгойт дэд төвүүдийг байгуулж байна.
Монгол Улсад аравдугаар сарын эхний долоо хоногт хүний амь нас, хүүхдийн эрх ашгийг хөндсөн асуудлуудаас эхлээд улсын төсөв, уул уурхайн орлого, олон улсын эрчим хүч, геополитикийн нөхцөл байдалтай холбоотой үйл явдлууд өрнөж, олны анхаарлын төвд байлаа.
Малчид, хадланчид, тээвэрчдийн анхааралд: Аравдугаар сарын 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, өндөрлөг даваа гүвээнд халтиргаа үүсэх, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
Хан-Уул дүүргийн “Вива сити” орчимд Туул гол дагуу баавгай орж ирсэн дуудлага бүртгэгдлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн банк группийн гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC)-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Матьё де Бланк зэрэг төлөөлөгчтэй уулзав.
Малчид, хадланчид, тээвэрчдийн анхааралд: Аравдугаар сарын 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн төв хэсгээр, 12-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпын гүүрний зүүн талд, Үндэсний соёл, амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар Паркийн хажууд баригдаж буй барилгын дээврийн хэсэгт өнөөдөр /2026.10.09/ гал гарлаа.
Сэтгүүлч Т.Шинэбаяр өнөөдөр /2026.10.09/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригийн өмнөх өдөр хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан тайлбар өглөө.
Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүн рүү халдаж, амь насыг нь хохироосон баавгайг өчигдөр /2026.10.08/ орой 23:00 цагийн орчимд тухайн газраас 300 метрийн зайд байхад нь агнажээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Сэлбэ ухаалаг хот” орон сууцжуулах төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа.
2026 оны аравдугаар сарын 9-ний өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.
Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улиастайн амны Бурхантын хошуу орчимд хүрэн баавгай айлын гэрт халдаж, нэг хүний амь нас хохирч, нэг хүн гэмтсэн харамсалтай хэрэг гарсан. Хэргийн дагуу эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, хайж байсан баавгайг аравдугаар сарын 8-ны орой олж, аюулгүй болгосон байна.
УХААЛАГ-Малчин төсөл нь эдгээр бүс нутгийн хамгийн эмзэг, орхигдсон бүлгүүдийг хамарч, уур амьсгалын нөлөөллийн давтамж, эрч нэмэгдэж буй нөхцөлд дасан зохицох шаардлагатай мэдлэг, ур чадвар, дэд бүтэц, хэрэгслүүдийг малчдад олгох юм.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Улиастайгаас Шар хад руу өгсөх гол дагуу амьдардаг айлын гэр рүү аравдугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө баавгай дайрч, нэг хүн амиа алдаж, нэг хүн гэмтжээ.