АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин дахь зөрчилдөөнийг зохицуулж, дайныг зогсоохыг хүсэж байгаа гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, мөргөлдөөнд оролцогч бүх тал ижил байр суурьтай байх шаардлагатайг онцолжээ.

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Путин дайныг зогсоохыг хүсэж байгаа гэж би бодож байна. Миний бодлоор тийм. Гэхдээ танго бүжиглэхэд хоёр хүн хэрэгтэй шүү дээ” хэмээн хэлсэн байна.

Мөн Трамп Украины тал ч дайныг зогсоохыг хүсэж байгаа гэж үзэж байгаагаа илэрхийлээд, НАТО ч мөн мөргөлдөөнийг дуусгах сонирхолтой байгаа хэмээн мэдэгджээ.

Түүний хэлснээр, Украины асуудлыг зохицуулахын тулд зөвхөн нэг талын хүсэл эрмэлзэл хангалтгүй бөгөөд холбогдох бүх талын оролцоо, хүсэл зориг чухал аж.

Эх сурвалж: ТАСС