ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хиймэл оюун ухааны хөгжлийн 2036 он хүртэлх үндэсний стратегийг шинэчилж, энэ чиглэлээр хэрэгжүүлэх үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө батлах санал гаргажээ.

Тэрбээр Москва хотноо болсон “AI Journey” олон улсын бага хуралд оролцох үеэрээ хиймэл оюун ухаан хөгжлийн шинэ шатанд хүрснийг онцолж, хүн болон бие даасан системүүдийн хамтын ажиллагааг төрийн удирдлага, үйлдвэрлэл, эдийн засаг, нийгмийн салбарт өргөн нэвтрүүлэх шаардлагатай талаар мэдэгдсэн байна.

Путиний хэлснээр, хиймэл оюун ухааны хамгийн сүүлийн үеийн технологийг эзэмших нь дангаараа технологийн давуу байдал, урт хугацааны тогтвортой хөгжлийг баталгаажуулахгүй. Харин тэдгээрийг бодит амьдрал, үйлдвэрлэл, үйлчилгээний үйл явцтай уялдуулах нь чухал аж.

ОХУ 2019 онд 2030 он хүртэлх хиймэл оюун ухааны хөгжлийн үндэсний стратегиа баталж, 2024 онд шинэчилж байжээ. Шинэ санал нь уг бодлогыг 2036 он хүртэлх урт хугацааны зорилттой уялдуулахад чиглэж буй юм байна.

Эх сурвалж: TASS