ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын гурван талт уулзалт болох боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
ОХУ-ын Гадаад хэргийн яамны Онцгой үүрэгт элчин сайд Марат Бердыев “Известия” сонинд ярилцлага өгөхдөө "Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (APEC)-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын Шэньжэнь хотод болох боломжтой уг уулзалт бодитka хэрэгжих боломжтой бөгөөд ийм харилцаа холбоо нь ашигтай байх болно" гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр “Одоогийн байдлаар тодорхой уулзалтуудын талаар ярих нь эрт байна. Гэхдээ миний бодлоор ийм гурван талт уулзалт маш үр дүнтэй байх байсан. Практик талаас нь авч үзвэл, энэ нь бүрэн боломжтой. Учир нь Орос, Хятад, АНУ-ын удирдагчид бүгд тус уулзалтад оролцох төлөвтэй байгаа тул ийм уулзалт хийх боломжтой гэж үзэж байна” гэж хэлжээ.
Бердыевийн хэлснээр, АPEC-ийн дээд хэмжээний уулзалт дэлхийн томоохон эдийн засгуудын удирдагчид шууд харилцах боломж олгодог чухал талбар бөгөөд олон улсын харилцаанд ач холбогдолтой байж болох аж.
Эх сурвалж: TASS