“Дижитал хүмүүн медиа” ХХК-ийн эрхлэн гаргадаг Хүмүүн.мн мэдээллийн сайт нь байгуулагдсан цагаасаа эхлэн цахим сэтгүүлзүйд шинэ өнгө төрх, шинэ хэрэглээг нэвтрүүлж, уншигчдын хүртээл болгохыг зорин ажиллаж буй хэвлэл мэдээллийн байгууллага юм.
Манай редакц Монгол Улсад болон дэлхий дахинд өрнөж буй үйл явдлын мэдээ, мэдээллийг түргэн шуурхай, найдвартай, үнэн зөвөөр хүргэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг.
Үүний зэрэгцээ гадаад улс орнуудад амьдарч, ажиллаж буй монголчуудынхаа мэдээллийн гүүр, хөтөч болж, эх орныхоо нэрийг дэлхийд эерэгээр дуурсгаж яваа эрхмүүдийг онцлон алдаршуулж, ирээдүй хойч үед үлгэр дуурайлал болгохыг зорьж байна.
Хүмүүн.мн сайт аливаа улс төрийн нам, бизнесийн байгууллагаас хараат бусаар, редакцын бие даасан бодлоготойгоор үйл ажиллагаа явуулдаг. Бид мэдээллийн тэнцвэрт байдал, олон нийтийн дуу хоолойг илэрхийлэх, үндэсний эрх ашиг, нийгмийн үнэт зүйл, хүний эрх, шударга ёсыг дээдлэх зарчмыг редакцын бодлогынхоо үндэс болгон, ёс зүйтэй, хариуцлагатай сэтгүүл зүйг эрхэмлэн ажиллаж байна.
Мөн бид мэдээ, нийтлэл төдийгүй зурган өгүүлэмж, мультимедиа контентдоо эх сурвалжаа хамгаалж, хүйсийн тэнцвэрт байдлыг хангахыг онцгойлон анхаардаг.
Редакцын үйл ажиллагаандаа технологийн дэвшил, инновацыг идэвхтэй нэвтрүүлж, контентын чанар, хүртээмжийг тасралтгүй сайжруулсаар, сайт маань цаг тутам шинэчлэгдэж байна.
Технологийн хөгжлийг даган уншигчид мэдээллийг илүү ойлгомжтой, сонирхолтой, хүртээмжтэй хэлбэрээр авах хэрэгцээ нэмэгдэж буйг харгалзан бид цаг үеийн технологийн шинэчлэлийг амжилттай нэвтрүүлж байна.
Хүмүүн.мн сайт цаашид ч цаг хугацаа, технологийн шинэчлэлтэй хөл нийлүүлэн, уншигчидтайгаа хамт өсөн хөгжиж, Монголын хамгийн итгэл даахуйц, нөлөө бүхий цахим хэвлэл байх зорилгоо тууштай хэрэгжүүлэх болно.