АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойн нэрийг "Трампын хоолой" болгон өөрчлөх хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков "Украины асуудлаарх гурван талт хэлэлцээ арваннэгдүгээр сарын 4-нөөс өмнө болохгүй" гэж мэдээлжээ.
Бразилийн сенатор бөгөөд баруун жигүүрийн Либерал намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Флавиу Болсонару сонгуульд ялагдсаныхаа дараа АНУ руу нууцаар дүрвэсэн.
АНУ болон Орос улс Украинд өрнөж буй дайныг зогсоох өргөн хүрээний хэлэлцээний хүрээнд Америкийн компаниудыг ОХУ-ын газрын тосны зах зээлд эргүүлэн авчрах боломжийн талаар хэлэлцэж байгаа аж.
АНУ-ын Конгрессын гишүүн "ОХУ-аас АНУ-д дизель түлш импортолсон хувь хүн болон хуулийн этгээд холбооны хууль тогтоомжийг ноцтой зөрчсөнд тооцогдож, эрүүгийн болон иргэний хариуцлага хүлээх эрсдэлтэй" гэж анхааруулжээ.
Аравдугаар сарын 28-ны лхагва гарагт шилжих шөнө Оросын цэргүүд Украины Харьков хотод халдлага үйлджээ.
Бразил улсаас дүрвэсэн, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан сенатор Флавиу Болсонару гэр бүлийн хамт АНУ-д хүрэлцэн ирсэн тухай "CNN Brasil" телеканал Америкийн эрх баригчидтай ойр эх сурвалжуудийн мэдээллээс иш татан уламжилжээ.
Украины хямралыг зохицуулах хүчин чармайлтыг бүх дэлхий дахин дэмжих ёстой. Энэ тухай мягмар гарагт АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Анна Паулина Луна (Флорида мужаас сонгогдсон Бүгд найрамдах намын гишүүн) мэдэгдэв.
Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ТАСС агентлагийн асуултад хариулахдаа "Херсон мужийн Алёшки хотын эргэн тойрон дахь гал зогсоох тохиролцоог анхнаас нь тохиролцсон байсан" гэж мэдэгджээ.
ХБНГУ-ын Канцлер Фридрих Мерц 2026 оны аравдугаар сарын 26-ны өдөр Азийн орнуудаар хийх таван өдрийн айлчлалаа эхлүүлжээ.
Европын батлан хамгаалахын хамгийн том төсөвтэй таван улс болох Их Британи, Герман, Итали, Польш, Франц (Е5 бүлэг)-ын Батлан хамгаалахын сайд нар аравдугаар сарын 26-ны даваа гарагт Парис хотноо уулзжээ.
ОХУ Украины эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгсний улмаас аравдугаар сарын 26-ны даваа гарагийн өглөөний байдлаар тус улсын зургаан бүс нутагт цахилгаан тасарчээ
Оросын цэргүүд аравдугаар сарын 26-ны даваа гарагийн үдэш Украины нийслэл Киев хотыг баллистик пуужингаар дахин довтоллоо.
Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутагт гарсан түймэрт Японы харилцаа холбооны оператор KDDI компанийн охин компани холбогдсон асуудлаар тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Кихара Минорү тайлбар хийжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ирэх арваннэгдүгээр сард болох магадлалтай Украин, Орос, АНУ-ын гурван талт хэлэлцээрийн өмнө мэдэгдэл хийв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгогчдод хандан энэ удаагийн завсрын сонгуулийг "өөрийнх нь нэр саналын хуудсанд байгаа мэтээр" төсөөлж саналаа өгөхийг уриалж байсан
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин сэтгүүлч Павел Зарубинд ярилцлага өгөхдөө "Европт үймээн самуун дэгдээж байна гэж Өрнөдийн буруутгаж буйг Орос улс зүгээр орхихгүй бөгөөд тус улсын Гадаад хэргийн яам (ГХЯ) үүнд заавал зохих хариуг нь өгөх болно" гэж мэдэгджээ.
"GoPro" гэдэг нэр экшн-камер гэдэг үгтэй ижил утгатай байсан үеийг та санаж байна уу?
АНУ-ын Тэргүүн хатагтай Мелани Трампын зуучлалаар Оросын талд эзлэгдсэн Украины Олешки хотод гал зогсоох хэлэлцээрт хүрсэн
Оросын цэргүүд аравдугаар сарын 24-ний бямба гарагийн турш Украины хэд хэдэн мужийн иргэний зориулалттай объектуудад пуужин болон нисгэгчгүй нисэх аппаратаар (дрон) зэрэг цохилт өгчээ.