Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ТАСС агентлагийн асуултад хариулахдаа "Херсон мужийн Алёшки хотын эргэн тойрон дахь гал зогсоох тохиролцоог анхнаас нь тохиролцсон байсан" гэж мэдэгджээ.
Тэрбээр АНУ-ын Тэргүүн хатагтай Мелания Трампын гал зогсоох бүсийг Алёшки хотоос цааш өргөжүүлсэн тухай мэдэгдэлтэй холбоотой мэдээлэлд тайлбар хийж байсан аж.
Песков "Энэ талаар өмнө нь хэлэлцсэн. Хүмүүс үүний тухай яриад хоёр өдөр болж байна" гэж хэлжээ. "Анхны хэлэлцээр Алёшки хотоос илүү том газар нутгийг хамарсан уу гэж асуухад" тэрбээр "Мэдээж хэрэг. Алёшкигийн талаарх бүх мэдэгдлийг анхааралтай унш" хэмээн онцолсон байна.
Аравдугаар сарын 23-ны өдөр Цагаан ордноос Орос, Украин улсууд Мелания Трампын тусламжтайгаар Херсон мужийн Алёшки хотод аравдугаар сарын 29-нөөс эхлэн гал зогсоох хэлэлцээрт хүрсэн талаар зарласан.
Хоёр улс хүмүүнлэгийн тусламж хүргэх ажлыг хөнгөвчлөх, мөн тусгайлан заасан аюулгүй зурвасаар энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх бэлтгэлийг хангах үүднээс Алёшки хотод бүх байлдааны ажиллагааг зогсоохоор тохиролцсон байна.
Эх сурвалж: TASS