АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Анна Паулина Луна (Флорида мужаас сонгогдсон Бүгд найрамдах намын гишүүн мягмар гарагт "Украины хямралыг зохицуулах хүчин чармайлтыг бүх дэлхий дахин дэмжих ёстой" мэдэгджээ.

Хууль тогтоогч "Манай дэлхийг илүү аюулгүй болгохын тулд бүх дэлхий дахин энэхүү энхийн зохицуулалт болон яриа хэлэлцээг тогтоох хүчин чармайлтыг дэмжих ёстой" гэж X (хуучин Твиттер) хуудастаа бичсэн байна.

Тэрбээр Осло болон Хельсинкийн санаачилгаар Финландын Ерөнхийлөгч Александер Стубб, Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Стёре нар Оросын удирдагч Владимир Путинтэй утсаар ярьсантай холбогдуулан ийнхүү сэтгэгдэл үлдээжээ.

Луна мөн Стубб, Стёре нарын Оростой яриа хэлэлцээ эхлүүлэх шийдвэрийг сайшааж байгаагаа онцлон тэмдэглэсэн байна.

Үүнээс өмнө мягмар гарагт Финландын Ерөнхийлөгч болон Норвегийн Ерөнхий сайд нар Путинтэй утсаар ярьсан. Кремлийн хэвлэлийн албаны мэдээлснээр, гурван улсын удирдагчид цаашид ч утсаар шууд харилцаа холбоотой байхаар тохиролцжээ.

Оросын удирдагчийн туслах Юрий Ушаковын хэлснээр, уг яриа хэлэлцээ нь юун түрүүнд Украины асуудлаарх Москва, Киев, Вашингтоны гурван талт хэлэлцээг сэргээхэд чиглэсэн байна.

Эх сурвалж: TASS