ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков "Украины асуудлаарх гурван талт хэлэлцээ арваннэгдүгээр сарын 4-нөөс өмнө болохгүй" гэж мэдээлжээ.

Тэрбээр сэтгүүлчдэд хандан "Энэхүү уулзалт арвэннэгдүгээр сарын 4-нөөс хойш болох нь тодорхой байна" хэмээн хэлсэн аж. Тэрбээр уулзалтын яг нарийн товыг ойрын хугацаанд тодорхойлох бөгөөд хугацааг эцэслэн батлах нь тулааны талбар дахь нөхцөл байдлаас хамаарахыг нэмж хэлжээ.

Ушаков "Урьдчилж тохиролцсон гэгдэж байсан өмнөх шатны хэлэлцээ яагаад цуцлагдсаныг та бүхэн санаж байгаа байх. Тэр үед украинчууд өөрсдөө хэлэлцээг нураасан" гэж тэмдэглэсэн аж. Мөн тэрбээр Оросын талаас оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг хараахан бүрдүүлж амжаагүй байгаа талаар дурдсан байна.

Өнгөрсөн долоо хоногт Осло хотноо Владимир Зеленский, Финландын Ерөнхийлөгч Александр Стубб, Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Стёре болон АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Уиткофф нарын оролцсон уулзалт болсон.

Уг уулзалтын дараагийн өдөр Америкийн талын хэлэлцээрийг чиглүүлэгч Стивен Уиткофф Санкт-Петербург хотыг зорьж, Владимир Путинд Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх арга замуудыг тусгасан баримт бичгийг танилцуулжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Вашингтон болон Киев оролцсон гурван талт форматаар зөвшилцлийг сэргээхэд Москва бэлэн байгааг Уиткоффт уламжилсан байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын тэмдэглэснээр, Абу-Даби хотод зохион байгуулагдахаар төлөвлөж буй уг уулзалтаар талууд Орос болон Украины аюулгүй байдлын баталгааны асуудлуудыг голчлон хэлэлцэх ажээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI