ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин сэтгүүлч Павел Зарубинд ярилцлага өгөхдөө "Европт үймээн самуун дэгдээж байна гэж Өрнөдийн буруутгаж буйг Орос улс зүгээр орхихгүй бөгөөд тус улсын Гадаад хэргийн яам (ГХЯ) үүнд заавал зохих хариуг нь өгөх болно" гэж мэдэгджээ.

Тэрбээр "Биднийг буруутгаж байгаа тохиолдолд бид мэдээж ямар нэгэн байдлаар хариу үйлдэл үзүүлэх ёстой. Манай Гадаад хэргийн яам үүнд маш анхааралтай бөгөөд зохих түвшинд нь хариулт өгнө гэдэгт итгэлтэй байна" гэж хэлсэн байна.

Путин үргэлжлүүлэн "Хамгийн гол нь, Европын элитүүд өөрсдийн гадаад, дотоод болон эдийн засгийн бодлогодоо дүн шинжилгээ хийж, засвар өөрчлөлт оруулахгүйгээр үүсээд буй асуудлынхаа бодит шалтгааныг хэзээ ч устгаж чадахгүй" хэмээн хэлжээ.

Мөн тэрбээр Европын удирдагчид өөрсдийн алдааг үргэлж "хилийн чанадад байгаа хэн нэгэнд тохох" хандлагатай байдгийг шүүмжилсэн байна.

Эх сурвалж: TASS