АНУ Европ дахь цэргийн хүчээ бүрэн гаргахгүй гэж мэдэгдэж буй ч Вашингтоны батлан хамгаалах шинэ бодлого нь цэргийн нөөцөө дахин хуваарилах чиглэлд төвлөрч байгаа аж.
Жеффри Эпштейнд олон жил ажилласан туслах Лесли Гроф өнгөрсөн сард АНУ-ын Конгрессын гишүүдэд мэдүүлэг өгөхдөө Эпштейнд массаж хийж байсан охид, залуу эмэгтэйчүүдийн хэнтэй нь ч уулзаж байгаагүй, мөн тэдний нас, амьдралын нөхцөл байдлын талаар мэдэхгүй байсан гэж мэдэгджээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Оросын зэвсэгт хүчин өнгөрсөн 24 цагийн хугацаанд Украины Зэвсэгт хүчний ашиглаж байсан логистикийн төвүүд, түлш-эрчим хүч болон тээврийн дэд бүтцийн объектууд, мөн Украины зэвсэгт хүчний нэгжүүд болон гадаадын хөлсний дайчдын түр байрлах цэгүүдийг хамруулан нийт 142 бүсэд цохилт өгсөн" гэж мэдэгдсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нарын уулзалт ОХУ-ын нийслэл Москвад болох боломжгүй" гэж мэдэгджээ.
Трамп: АНУ Украинд Patriot системийн пуужинг дотооддоо үйлдвэрлэх эрх олгоно
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Швейцарын Die Weltwoche хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Украины Зэвсэгт хүчин ОХУ-ын өөрийн нутаг дэвсгэр гэж үзэж буй бүс нутгуудаас цэргээ гаргавал байлдааны ажиллагаа "дараагийн өдөр нь" зогсоно гэж мэдэгджээ.
Оросын цэргүүд долдугаар сарын 8-ны лхагва гарагт шилжих шөнө Украины хэд хэдэн бүс нутагт дахин хосолсон (пуужин болон нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашигласан) цохилт өглөө. Тухайлбал, Киев болон Харьков хотуудад дэлбэрэлт болсон талаар орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй яаралтай тусламж шаардлагатай байгаа агаарын довтолгооноос хамгаалах системийн пуужингийн нийлүүлэлтийн талаар хэлэлцжээ.
Норвегийн түүхч, Йелийн их сургуулийн профессор Одд Арне Вестад Орос-Украины дайны цаашдын явц, энхийн хэлэлцээний боломж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын байр суурийн өөрчлөлт болон дэлхийн шинэ мөргөлдөөний эрсдэлийн талаар ярилцжээ.
Венесуэл улсад зургадугаар сарын 25-ны шөнө болсон хоёр удаагийн хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо наад зах нь 3535-д хүрсэн талаар тус улсын парламентын дарга Jorge Rodríguez даваа гарагт буюу долдугаар сарын 6-нд мэдээлжээ.
Оросын арми Украины хотуудад дахин өргөн цар хүрээтэй цохилт өгсөн ч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "дайныг дуусгахыг хүсэж байгаа" гэж мэдэгдлээ.
БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён Турк улсад өнөөдөр (2026.07.07) болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцсоны дараа долдугаар сарын 9-нд Монгол Улсад хүрэлцэн ирж, Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар гурван өдрийн төрийн айлчлал хийхээр төлөвлөсөн байна.
Украины Ерөнхий сайд асан Николай Азаров ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа "Украины нутаг дэвсгэрт ОХУ-ын Зэвсэгт хүчний явуулсан сүүлийн томоохон цохилт нь НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнөхөн Орос улс 'Украины Барууны дэмжлэгтэйгээр өөрийн нутаг дэвсгэрт үйлдэж буй халдлага'-ыг хариугүй орхихгүй гэдгээ харуулсан үйлдэл болсон" гэж мэдэгджээ.
БНХАУ, ОХУ-ын Зэвсэгт хүчин энэ сард "Тэнгисийн хамтын ажиллагаа-2026" нэртэй хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилалтыг Шар тэнгист зохион байгуулахаар болсон талаар БНХАУ-ын Батлан хамгаалах яам долдугаар сарын 5-нд мэдэгджээ.
ОХУ-ын зэвсэгт хүчин долдугаар сарын 5-ны ням гаргийн өдөр болон орой Украины хэд хэдэн бүс нутагт агаарын бөмбөг, пуужин, нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр цохилт өгсний улмаас дөрвөн хүн амиа алдаж, 25 хүн шархадсан талаар орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.
Японы эзэн хааны гэр бүл сүүлийн хэдэн арван жилд угсаа залгамжлалын хамгийн ноцтой хямралтай тулгарч буй.
Венесуэл улсад зургадугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө дараалан болсон хүчтэй хоёр газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 2954 болж, 16,592 хүн гэмтэж бэртжээ.
Трамп АНУ-ын Тусгаар тогтнолын өдөр Зеленский, Путин нартай утсаар ярьжээ
Ираны Исламын Бүгд Найрамдах Улсын дээд удирдагч агсан Аятолла Али Хаменейг үдэх төрийн хэмжээний оршуулгын ёслол өнөөдөр (2026 оны долдугаар сарын 4) нийслэл Тегеран хотноо эхэллээ. Долоо хоног үргэлжлэх энэхүү ёслолд Ираны өнцөг булан бүрээс ирсэн сая сая иргэн оролцож, удирдагчтайгаа салах ёс гүйцэтгэж байна.