БНАСАУ-ын Батлан хамгаалахын сайд Но Гван Чхорыг албан тушаалаас нь чөлөөлж, Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны Батлан хамгаалах аж үйлдвэрийн газрын эрхлэгчийн нэгдүгээр орлогч албан тушаалд томилжээ.
Энэхүү шийдвэрийг БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны удирдсан Солонгосын Хөдөлмөрийн намын IX удаагийн Төв цэргийн комиссын хоёрдугаар хурлаар гаргасан байна. Энэ тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг (KCNA) мэдээлжээ.
Мэдээлэлд “Но Гван Чхорыг БНАСАУ-ын Батлан хамгаалахын сайдын албан тушаалаас чөлөөлж, намын төв удирдах байгууллагаас эргүүлэн татан, намын Төв хорооны Батлан хамгаалах аж үйлдвэрийн газрын эрхлэгчийн нэгдүгээр орлогчоор томилсон” гэжээ.
Шинэ Батлан хамгаалахын сайд томилогдов
Но Гван Чхорын оронд Солонгосын Ардын армийн Ерөнхий улс төрийн газрын дарга Ким Сон Ги БНАСАУ-ын шинэ Батлан хамгаалахын сайдаар томилогдсон байна. Тус хурал наймдугаар сарын 29-нд Пёньян хотод болсон байна.
Эх сурвалж: TASS