Цэргийн шинжээч Андрей Марочко ТАСС агентлагт "ОХУ-ын цэргийн алба хаагчид Украины Зэвсэгт хүчний томоохон бэхлэлтийн бүс болон хамгаалалтын байгууламжуудыг бут цохиж, Донецкийн Ардын Бүгд Найрамдах Улс нутаг дахь Кучеров Яр сууринг чөлөөлсөн" гэж мэдээлжээ.
Тэрбээр “Кучеров Ярт дайсны талд нэлээд хүчирхэг бэхлэлтийн бүс, хамгаалалтын байгууламжууд байсан. Бид тэдгээрийг устгасан. Мөн энд орчны нэлээд өргөн хэсгийг хянах боломж олгодог хэд хэдэн өндөрлөг газар бий. Тиймээс Кучеров Ярыг чөлөөлсөн нь манай цэргийн алба хаагчдын хувьд маш чухал ач холбогдолтой” гэж хэлсэн байна.
Марочко мөн "Кучеров Ярыг чөлөөлснөөр, ОХУ-ын цэргүүдэд Славянск-Краматорскийн бөөгнөрсөн хот суурингийн чиглэлд давшилт хийх өргөн хэмжээний оперативын боломж нээгдэж байна" гэж тодруулжээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яам наймдугаар сарын 24-нд Донецкийн Ардын Бүгд Найрамдах Улсын нутаг дахь Кучеров Ярыг чөлөөлсөн талаар мэдээлсэн байна.
Эх сурвалж: TASS