Японы Үндэсний цагдаагийн агентлаг гадаадын улс орнуудтай холбоотой тагнуул, сөрөх тагнуулын мэдээлэл цуглуулах болон дүн шинжилгээ хийх чадавхаа өргөжүүлэхээр төлөвлөжээ.
Дизель түлшний үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрч, завсрын сонгууль болоход хоёр сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа энэ үед Дональд Трамп Украины дайныг эцэслэх гэсэн тогтворгүй, бүтэлгүй кампанит ажлынхаа үеэр байнга ашигладаг нэгэн хэвшмэл аргадаа эргэн оржээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд БНАСАУ байгуулагдсаны 78 жилийн ойг тохиолдуулан илгээсэн мэндчилгээний хариу цахилгаан илгээжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-аас санал болгосон Украин, Орос хоёр эрчим хүчний дэд бүтцийн объектууд руу харилцан цохилт өгөхөө зогсоох тохиролцоог тодорхой нөхцөлтэйгөөр дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн өмнөх хэвлэлийн нарийн бичгийн дарга Юлия Мендель түүнийг Украины хувьд эмгэнэл болсон хэмээн мэдэгджээ.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров "ОХУ Украинтай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн боловч хэлэлцээ үргэлжлэх хугацаанд цэргийн ажиллагаагаа зогсоохгүй" гэж мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг Оросын түлшний дэд бүтцэд, тэр дундаа нефть боловсруулах үйлдвэрүүдэд хийх цохилтоо зогсоохыг уриалжээ.
АНУ Украинд Patriot агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн системд ашигладаг, харьцангуй хуучирсан хувилбарын пуужин үйлдвэрлэх лиценз олгох боломжийн талаар Киевтэй хэлэлцэж буй ажээ.
АНУ, ОХУ болон Украины оролцоотойгоор дайн мөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах зорилготой хэлэлцээ аравдугаар сард болж магадгүй байна.
Энэтхэгийн Нью-Дели хотноо болж буй БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын гол сэдэв нь дэлхийн засаглалын тогтолцоог шинэчлэх, олон улсын санхүүгийн байгууллагуудыг реформ хийх, худалдааны шинэ дүрэм бий болгох болон олон туйлт дэлхийн дэг журмыг бэхжүүлэх асуудал байлаа.
Украины албаны хүмүүс бямба гарагт "Украин улс дэд бүтэц болон экспортын гол салбарууд руу чиглэсэн Оросын эрчимжсэн халдлагын улмаас эдийн засагт учрах дарамт нэмэгдэж, улсын төсвийн хямрал улам гүнзгийрч байгаа энэ үед маш хүнд өвөлтэй нүүр тулахаар бэлтгэж байна" гэж мэдэгджээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцох тохиолдолд ирэх арванхоёрдугаар сард Майами хотод болохоор төлөвлөж буй “Их 20”-ийн буюу G20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр түүнтэй уулзахад бэлэн болохоо мэдэгджээ.
Киев улс Мали болон Судан руу нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн (дрон) сургалтын мэргэжилтнүүдийг илгээж, орон нутгийн босогчдыг, тэр дундаа "Аль-Каида"-тай холбоотой зэвсэгт этгээдүүдийг сургаж байсан талаар CNN телевиз эх сурвалжуудын мэдээлэлд тулгуурлан мэдээлжээ.
АНУ-ын Төлөөлөгчдийн танхим ОХУ-ын эсрэг хатуу хориг арга хэмжээ авах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт хэлэлцэж, санал хураахаар төлөвлөжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БРИКС-ийн бизнес форумын хуралдаанд үг хэлжээ.
Шүүхэд гаргасан хүсэлтэд, дээрх нөхцөл байдлыг харгалзан Флоресыг тодорхой нөхцөлтэйгээр цагдан хорихоос суллахыг шүүхээс хүссэн байна.
ОХУ-ын цэргүүд есдүгээр сарын 10-ны пүрэв гарагт өдрийн цагаар Украины Днепропетровск мужийн Павлоград хотод хүчтэй цохилт өгчээ.
Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА) "БНАСАУ-ын Йонбён дахь цөмийн цогцолборт уран баяжуулах шинэ байгууламж баригдаж, Пёньян орчмын Кансон дахь уран баяжуулах байгууламжийн өргөтгөлийг ашиглалтад оруулсан шинж тэмдэг илэрсэн" гэж мэдээлжээ.
Оросын цэргүүд Украин, Молдавын хилийн ойролцоох Украины Староказачье олон улсын авто замын боомт руу есдүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө дроноор довтолсны улмаас хоёр хүн амиа алдаж, хоёр хүн шархадсан талаар Молдавын Хилийн цагдаагийн байгууллага мэдээлжээ.