Украин улс Мали болон Судан руу нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон)-ийн сургалтын мэргэжилтнүүд илгээж, орон нутгийн босогчдыг, тэр дундаа "Аль-Каида"-тай холбоотой зэвсэгт этгээдүүдийг сургаж байсан талаар CNN телевиз эх сурвалжуудын мэдээлэлд тулгуурлан мэдээлжээ.

CNN-ийн мэдээлснээр, Мали улс руу Украины 15 орчим сургагч багш илгээгдсэн байна. Украины өөр хэд хэдэн цэргийн алба хаагч Суданд байрлаж байсан гэх мэдээлэл бий аж. Малид Украины цэргийн мэргэжилтнүүд Азавад чөлөөлөх фронт хэмээх бүлэглэлд туслалцаа үзүүлдэг байжээ.

CNN "Украины сургагч нар байлдааны ажиллагаанд шууд оролцдоггүй боловч зэвсэгт бүлэглэлүүдэд тактикийн болон ажиллагааны дэмжлэг үзүүлж, сургалт явуулдаг" гэж мэдээлсэн байна.

CNN-ийн нэгэн эх сурвалжийн мэдээлснээр, Украины мэргэжилтнүүд туарег босогчид болон "Аль-Каида"-тай холбоотой зэвсэгт этгээдүүдэд Мали улсын Кидаль хот руу халдахад нь тусалсан аж.

Мөн Чад, Нигер, Буркина-Фасо зэрэг орнуудын зэвсэгт бүлэглэлийн гишүүд Украины цэргийн мэргэжилтнүүдтэй зөвлөлдөхөөр Малид ирж байсан гэх мэдээлэл гарчээ.

ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Георгий Борисенко өмнө нь ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа Украины цэргийн алба хаагчид Африкийн олон оронд буй бөгөөд "Оросын эсрэг "хоёр дахь фронт" байгуулахыг оролдож байна" гэж мэдэгдэж байсан ажээ.

Эх сурвалж: TASS