Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн өмнөх хэвлэлийн нарийн бичгийн дарга Юлия Мендель түүнийг Украины хувьд эмгэнэл болсон хэмээн мэдэгджээ.
Мендель өөрийн X нийгмийн сүлжээний хуудастаа “Владимир Зеленский бол Украины хувьд эмгэнэл юм” гэж бичсэн байна.
Мендель өмнө нь Америкийн сэтгүүлч Такер Карлсонд өгсөн ярилцлагадаа Зеленскийг "энх тайванд хүрэх замд тулгарч буй гол саад бэрхшээлүүдийн нэг" гэж мэдэгдэж байжээ. Мөн Украины иргэд Зеленскийг шүүмжилснийхээ төлөө фронтод илгээгдэж байна гэж онцолжээ.
Түүний хэлснээр, Зеленский Геббельсийнхтэй адил суртал ухуулга хэрэгтэй гэж ярьж байсан аж. Мендель мөн түүнийг Украины эрх мэдэлд үүрд үлдэхийг зорьж буй дарангуйлагч хэмээн нэрлэсэн байна.
Эх сурвалж: RIA NOVOSTI