Японы Үндэсний цагдаагийн агентлаг гадаадын улс орнуудтай холбоотой тагнуул, сөрөх тагнуулын мэдээлэл цуглуулах болон дүн шинжилгээ хийх чадавхаа өргөжүүлэхээр төлөвлөжээ.
Kyodo "Тус байгууллагын одоо ажиллаж буй гадаадын мэдээллийн асуудал хариуцсан нэгжийг өргөжүүлэн, 2027 оны санхүүгийн жилийн төсөвт шаардлагатай хөрөнгийг тусгуулах замаар гадаадын мэдээллийн тагнуулын департамент байгуулахаар төлөвлөж байна" гэж мэдээлсэн байна.
Уг шинэ бүтцийг ерөнхий асуудал болон ОХУ-ыг хариуцах, БНХАУ-ыг хариуцах, БНАСАУ-ыг хариуцах гэсэн гурван үндсэн нэгжтэй байхаар төлөвлөж буй талаар яригдаж байгаа аж.
Японы цагдаагийн байгууллагын хувьд БНХАУ, БНАСАУ-тай холбоотой тагнуул, сөрөх тагнуулын ажиллагааг өмнө нь ч тусгайлан зохион байгуулж ирсэн туршлагатай юм байна.
Энэхүү бүтцийн өөрчлөлт нь Япон улсын тагнуулын байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах өргөн хүрээний шинэчлэлийн хүрээнд хэрэгжих ажээ.
Эх сурвалж: TASS