ОХУ-ын Зэвсэгт хүчин наймдугаар сарын 1-нд шилжих шөнө Украины нийслэл Киев хот руу баллистик пуужингийн цохилт өгч, хэд хэдэн хүчтэй дэлбэрэлт болжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Украинтай байгуулсан газрын ховор элементийн гэрээ нь АНУ-д хүссэн үедээ Украинд очиж, шаардлагатай бараг бүхнийг авах эрх олгож байгаа юм" гэж мэдэгджээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын арми Украины эсрэг хийсэн халдлагын үеэр Хойд Солонгосын баллистик пуужин ашигласан байж болзошгүй гэж мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Газын зурвас дахь ХАМАС болон бусад зэвсэгт бүлэглэлийг бүрэн зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгджээ.
ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын гурван талт уулзалт болох боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
ОХУ-ын шөнийн агаарын цохилтын дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский барууны орнуудыг Украинд агаарын довтолгооноос хамгаалах (ПВО) системүүдийг ямар нэгэн сааталгүйгээр яаралтай нийлүүлэхийг уриаллаа.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио "Оросын Украины эсрэг явуулж буй дайныг дуусгаж, энх тайванд хүрэхийн тулд хэлэлцээний гацаанаас гарах 'шинэ санаа, шинэ шийдлүүд' шаардлагатай болно" гэж мэдэгджээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, Оросын Зэвсэгт хүчин Украинд байрлах нисэх буудлууд, цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын үйлдвэрүүд болон логистикийн төвүүдэд өргөн хүрээтэй цохилт өгчээ
Украины Агаарын цэргийн хүчний мэдээлснээр, Орос улс пүрэв гаргийн өглөө Киев болон Украины бусад хотууд руу пуужингийн цохилт өгч эхэлсэн байна. Энэ нь Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Москва “томоохон хэмжээний халдлага” бэлтгэж байна гэж анхааруулснаас хэдхэн цагийн дараа болсон аж.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский долдугаар сарын 28-ны мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Цагаан ордонд уулзжээ.
Оросын агаарын байнуудыг саатуулах байлдааны даалгавар гүйцэтгэж явсан Украины Зэвсэгт хүчний (УЗХ) Агаарын цэргийн хүчний F-16 сөнөөгч онгоц долдугаар сарын 29-ний лхагва гарагт осолдсон байна.
Украины Зэвсэгт хүчний (УЗХ) Оросын нутаг дэвсгэрийн гүнд цохилт өгөх ажиллагаанд АНУ болон Францын өгсөн тагнуулын мэдээлэл бай сонгох ажлыг нь илүү оновчтой болгоход тусалсан гэж Financial Times (FT) сонин долдугаар сарын 29-ний лхагва гарагт мэдээлжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-д байх үеэрээ Путин "Украины дайны санаачилгыг алдсан" гэж мэдэгдэв.
Оросын Зэвсэгт хүчин долдугаар сарын 29-нд шилжих шөнө Украины хэд хэдэн бүс нутагт дахин томоохон хэмжээний дроны цохилт өгчээ.
Лондон дахь Royal United Services Institute (RUSI)-ийн ахлах судлаач Сидхарт Каушал XXI зууны тэнгисийн цэргийн стратегид технологийн үзүүлж буй нөлөө, улс орны “том стратеги” дахь далайн хүчний үүргийг судалдаг.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нарын Вашингтон дахь уулзалт долдугаар сарын 28-ны мягмар гарагт болж өндөрлөлөө.
Каспийн тэнгис нь Иран болон түүний эсрэг байр суурьтай орнуудын хооронд өсөн нэмэгдэж буй мөргөлдөөний нөлөөнд татагдан орж буй хамгийн сүүлийн бүс нутаг болж байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын нутаг дэвсгэрийн гүн рүү чиглэсэн алсын тусгалт цохилтын тэргүүлэх зорилтот объектуудын жагсаалтыг шинэчилсэн талаараа мэдэгджээ.
Өмнөд Солонгосын Сөүл хотын шүүх Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлийг 2022 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр худал мэдээлэл тарааж, сонгуулийн хууль зөрчсөн хэрэгт буруутай гэж үзэн ял оноов.
Донецкийн бүсийн аюултай бүсээс Константиновка хотын энгийн иргэдийг гаргах хүмүүнлэгийн ажиллагааны үеэр Украины Зэвсэгт хүчин халдлага үйлдсэн талаар ОХУ-ын тал мэдээлэв.