Жендэрийн үндэсний хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Азийн хөгжлийн банк хамтран газрын доройтол ба цөлжилтийг бууруулахад олон улсын түвшинд хэрэгжүүлж буй туршлага, шийдлүүдийг танилцуулах "Жендэрийн мэдрэмжтэй газрын нөхөн сэргээлтэд хөрөнгө оруулах, түүнийг өргөжүүлэх нь" сэдэвт өндөр хэмжээний хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын "Усны нөөцийн хомсдолоос сэргийлэх нь" сэдэвт салбар хуралдаан боллоо.
“Хүнсний баталгаат байдал, уур амьсгалын тэсвэрлэх чадвар, хөрсний эрүүл мэндийг сайжруулахын төлөө тал хээр, бэлчээрийг нөхөн сэргээх нь” сэдэвт хэлэлцүүлэг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Цэнхэр бүсэд үргэлжилж байна.
2026-2027 оны хичээлийн шинэ жил ирэх долоо хоногт эхэлнэ. Боловсролын сайдын 2026 оны долдугаар сарын 8-ны өдрийн "Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай" А/211 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг энэ хичээлийн жилээс эхлэн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуульд мөрдөхөөр шийдвэрлэсэн.
COP17 өнөөдөр 11 дэх өдрөө “Хүнсний тогтолцоо ба эрүүл хөрсний өдөр”-өөр үргэлжилнэ. Өнөөдрийн хэлэлцүүлгүүд хөрснөөс хүнс, бэлчээрээс мал аж ахуй, нөхөн сэргээлтээс тогтвортой үйлдвэрлэл хүртэлх харилцан уялдаатай асуудлуудад төвлөрөх нь ээ.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд “From Summits to the Floodplains: Connecting Ecosystems and Livelihoods” сэдэвт хэлэлцүүлгээр газар, усны нөөцийг уулын эхээс голын сав, бэлчээр, тариалангийн бүс, ус намгархаг газар хүртэл нэгдсэн байдлаар удирдах шаардлагын талаар хэлэлцлээ.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Намхайринчэн “Монгол Улсын байгаль орчны гүйцэтгэлийн үнэлгээ нь газрын хариуцлагатай менежмент, нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой хөгжлийг цогцлоох чухал хэрэгсэл” болохыг онцоллоо.
Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Наймдугаар сарын 27-нд нутгийн хойд хагаст, 28-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орж, нийт нутгаар сэрүүснэ.
COP17 бага хурлын хүрээнд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар буюу UNDRR болон Монгол Улсын Засгийн газар хамтран “Устай холбоотой гамшиг, эрсдэлийг удирдах нь: тэсвэртэй ирээдүйн төлөө” сэдвээр өндөр түвшний уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Наймдугаар сарын 26-ны лхагва гарагт COP17-ын хүрээнд Газар ба хүмүүсийн өдрийг тэмдэглэж байна.
Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал зохион байгуулагдаж буй энэ өдрүүдэд Усны өдрийн хүрээнд болсон “Гангийн тэсвэрлэх чадавхын асуудлаарх сайд нарын хэлэлцүүлгийн үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш. Батбаяр, COP17-ын нэгдсэн хуралдааны Ерөнхийлөгчийн суудалд сууж, хуралдааны алх цохин хуралдаан даргаллаа.
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарийг танилцуулж байна.
Хэрэв таны эрүүл мэндийн зорилгын нэг нь зүрхэнд ээлтэй хооллолтыг хэвшүүлэх бол ихэнх хоолоо гадуур идэхийн оронд гэртээ өөрөө хийж идэх нь маш том давуу тал болно.
Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд: Наймдугаар сарын 26-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 27-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Европын хөрөнгө оруулалтын банкны дэд ерөнхийлөгч Гелсомина Виглиоттитой уулзлаа. Уулзалтаар хамтран ажиллаж буй төсөл хөтөлбөрүүд болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Наймдугаар сарын 25-нд Алтайн уулархаг нутгаар бороо орно.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөл дэх байгалийн тогтолцоо болон хүний сайн сайхан байдалд үзүүлэх нөлөөллийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх” сэдэвт зэрэгцээ арга хэмжээг 2026 оны 8 сарын 21-нд амжилттай зохион байгууллаа.
2026 оны наймдугаар сарын 24-нөөс 30-ны өдрүүдэд болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.