2026 оны аравдугаар сарын 13-ны өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна. 

Гамшийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр тохиож байна. 

09:00 цагт: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо болж байна. 

09:00 цагт: ЮНЕСКО-гийн "Дэлхийн кино, дуу, дүрсний өвийн өдөр"-ийг тохиолдуулан гэрэл зураг үүсэж хөгжсөний 200 жилийн ойн хүрээнд Монголын анхны эмэгтэй гэрэл зурагчин Б.Улятайхүү, Ц.Нина, С.Туяа нарын уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Архивын ерөнхий газрын цогцолборт болно.

10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.

10:00 цагт: “Санал худалдан авалтын эсрэг хуулийн төслийн танилцуулга, хэлэлцүүлэг” Конрад-Аденауэрын сангийн оффист болно. 

10:00 цагт: Стандарт, хэмжил зүйн газар Дэлхийн стандартын өдрийг тохиолдуулан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Жуковын талбайд зохион байгуулна.

11:30 цагт: Улсын харцага Г.Ганхуяг болон баавгайд бариулсан хохирогчийн ар гэрээс Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

-Иргэд, байгууллагуудыг тарьц, суулгацаар хангах үзэсгэлэн энэ сарын 18-ныг хүртэл болно. 

Орон нутагт:

Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих дулааны цахилгаан станцын шав тавих ёслол болно.

Завхан: 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ. 

-“Завхан аймгийн аялал жуулчлалын хөгжлийн боломж ба шийдэл" нэгдсэн зөвлөгөөн болно.

Үзэсгэлэн:

-Уран барималч Н.Цогмагнай агсны “Цог хийморийн шүтээн” хүндэтгэлийн үзэсгэлэн “Монгол” арт галерейд энэ сарын 13-ныг хүртэл гарна. 

-Зураач, уран бүтээлч Г.Гүндарийн “Огторгуйд бүжигч охин тэнгэрүүд” анхны бие даасан үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл "HUE" арт галерейд гарна.

-“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд энэ сарын 20-ныг хүртэл гарна.

-Уран бүтээлч Б.Очирсүрэнгийн “Монгол хатдын домог” үзэсгэлэн Хаан банкны үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 30-ныг хүртэл гарна. 
 -“Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна. 

-“Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд 11 дүгээр сарын 19-нийг хүртэл гарна. 

Хилийн чанадад:

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.  

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан  холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.