Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани агаарын хөлгийн парк шинэчлэлийн хүрээнд “Өгэдэй хаан” нэртэй “Boeing 737 MAX 8” загварын шинэ хөлгөө Улаанбаатарын цагаар өчигдөр өглөө АНУ-ын Сиэтл хотноо хүлээн авлаа.

cBwBUvRNhwY8zdH5Lg5RT1.jpeg

АНУ-ын агаарын хөлгийн тэргүүлэгч “Боинг” компанийн салбар төвд зохион байгуулсан шинэ агаарын хөлгийн тууз хайчлах ёслолд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр, “Бойнг” компанийн Арилжааны агаарын хөлгийн нэгжийн Зүүн хойд Ази хариуцсан дэд ерөнхийлөгч Жефф Эдвардс, МИАТ компанийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэн тэргүүтэй албаныхан оролцсон бөгөөд энэ үеэр хоёр компанийн удирдлагууд “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан байна.

4iDvgepfL1i5NS2RWYRxD917177425_1157359826649808_1887927883286762721_n.jpg

МИАТ компани 2026 онд хүлээн авч буй шинэ хөлгөө Их Эзэн Богд Чингис хааны гуравдугаар хүү бөгөөд Монголын эзэнт гүрний хоёр дахь их хааны нэрээр “Өгэдэй хаан” хэмээн  нэрлэжээ. Энэхүү хөлөг нь МИАТ-ийн хоёр дахь “Boeing 737 MAX 8” загварын онгоц бөгөөд тус компани нислэгийнхээ сүлжээг өргөжүүлэх, зорчигчдын тав тухыг бүрдүүлэх, түлшний хэмнэлт, эдийн засгийн үр өгөөжийг харгалзан уг загварыг сонгосон байна. Ойрын болон дунд зайн нислэгт тохиромжтой уг онгоцыг Бээжин, Сөүл, Токио болон Бангкок зэрэг хотын чиглэлд ашиглахаар төлөвлөжээ.

NuD4WEMuA5c3AA0S0rEz1923922255_1880473696460843_4749177075327402747_n.jpeg

Тус онгоцны түлш зарцуулах нь 20, нүүрсхүчлийн хийн ялгарал 20, дуу чимээний нөлөөллийн талбай 50 хувиар буурчээ. Мөн LEAP-1B хөдөлгүүртэй бөгөөд энэ нь түлш хэмнэх, өндөр үр ашигтай аж. Мөн дэвшилтэт далавчны үзүүр нь агаарын эсэргүүцлийг бууруулж, нислэгийн үр ашгийг нэмэх давуу талтай. Түүнчлэн том орон зай, цонх, ЛЕД гэрэлтүүлэгтэй, тав тухтай бүхээг, 38 см буюу 15 инчийн дөрвөн дэлгэц, дэвшилтэт навигацын системтэй зэргээрээ ялгарна.

1XQKo56kZlW5tHJIFLv01925703683_2320458338738519_5727537409466296313_n.jpeg

XUzQtJZHCZ88amcXlTH3q927440021_1474131040755630_7292392321583031413_n.jpeg

p7wu9cr8yQiSmYRq9cfAt922144042_1674742190797993_5963739960750259092_n.jpeg

xY8T0z5fBfWS2bfmaSd0n925057050_1154859570282440_2774022255888110838_n.jpeg

NaB8mTHGeivvqnboqouF5932171010_2267005290907375_5455459867263488158_n.jpeg