Узбекистаны нийслэл Ташкент хотод өчигдөр эхэлсэн жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ээс Монголын тамирчин Т.Ариунзаяа алтан медаль хүртлээ.

Тэмцээний эхний өдрийн таван жингийн барилдаанд манай найман бөх дэвжээнд гарснаас эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Т.Ариунзаяа алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлэв.

vpCcVeEzZ7gQvmLL770DZ57_final_KGZ-MGL-2-1795106829-1795106829.jpg

Тэрбээр эхний тойрогт хийлж, улмаар Туркменистан, Узбекистан, Венесуэл, Азербайжаны бөхчүүдийг ялж финалдсан. Улмаар шигшээ барилдаанд Киргизийн Золдошева Занарыг сугадаж тонгороод цэвэр ялснаар алтан медалийн эзэн болжээ. Хоёр тамирчны тухайд хоорондоо таван удаа таарахад бүгдэд нь манай тамирчин ялсан байна.

1dcBHw4k1R8wAC4JEQRmTGMS_0544-1795107607-1795107607.jpg

"Гүрү Дожо" дэвжээний тамирчин Т.Ариунзаяа 2024 онд өсвөрийн ДАШТ-д, 2026 онд залуучуудын ДАШТ-д түрүүлснээр хоёр насны ангилалд алтан медаль хүртсэн Монголын анхны жүдоч болж, шинэ түүх бичлээ. Түүнчлэн залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртсэн гурав дахь жүдоч болж буй юм. Тэрбээр 2019 оноос хойш тасраад байсан залуучуудын ДАШТ-ий медалийг алтаар буухиалав.

RDccElDWwtVuSIgS6Wn8vGMS_0548-1795107620-1795107620.jpg

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар Монгол Улсын багийг удирдаж, гурав дахь дэлхийн аварга цолтноо төрүүллээ. Тэрбээр өмнө нь 2024 онд Перу улсын Лима хотод болсон өсвөрийн ДАШТ-д баг удирдан явахдаа анхны дэлхий аварга төрүүлсэн нь Монголын анхны өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа юм.

IdHk2pCxf8NovkUDk9T0nGMS_0551-1795107635-1795107635.jpg

Дараа жил нь буюу 2025 онд Болгарын Софируу дахин өсвөрий багаа удирдаж явахдаа 57 кг-д М.Цэндбазарыг түрүүлүүлж байжээ. Харин энэ удаа залуучуудын ДАШТ-д багаа удирдан ахалж, Монголын гурав дахь дэлхийн аваргыг төрүүлж, өлгийдөн авчээ.

uHC4UyBh4YeSocD1DQalXGMS_0554-1795107656-1795107656.jpg

XwPRlhCwciebPtTUkIJOB57_final_KGZ-MGL-7-1795106853-1795106853.jpg

rxAfABJTnxoHuuiZqgBf757_final_KGZ-MGL-8-1795106858-1795106858.jpg

CAHOj34RyAdvgCDXEazi257_final_KGZ-MGL-9-1795106864-1795106864.jpg

Э.ЦЭЦЭН