Чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн зах зээлийн үнэлгээ буурч, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй гурван компанийн жагсаалтын гуравдугаар байраа АНУ-ын “Google” компанийн толгой компани болох “Alphabet”-д алдсан тухай ТАСС агентлаг арилжааны мэдээлэлд үндэслэн мэдээлжээ.
Одоогийн байдлаар зах зээлийн үнэлгээгээр дэлхийд тэргүүлж буй гурван компани:
- “Apple” – 4.978 их наяд ам.доллар
- “Microsoft” – 3.598 их наяд ам.доллар
- “Alphabet” – 3.245 их наяд ам.доллар
“Nvidia” 3.031 их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээтэйгээр дөрөвдүгээр байрт бичигдсэн бол “Amazon” 2.668 их наяд ам.долларын үнэлгээтэйгээр тавдугаарт жагсжээ.
Өмнө нь Business Insider портал “Nvidia” компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан ажлаа хүлээлгэн өгөх тухай мэдээлэл гарсны дараа тус компанийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 1.04 тэрбум ам.доллароор буурсан талаар мэдээлсэн байна.
Тодруулбал, арваннэгдүгээр сарын 12-нд Женсен Хуан “Nvidia” компанийн гүйцэтгэх захирал болон ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорч, мөн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээс гарсан гэж эх сурвалжид дурджээ. Энэ нь БНХАУ-ын талд тагнуул хийсэн байж болзошгүй эмэгтэйтэй холбоотой гэх дуулианы үеэр болсон байна.
БНХАУ-ын Гадаад хэргийн яам уг эмэгтэйг Хятадын тагнуулын байгууллагад ажилладаг гэх мэдээллийг гүтгэлэг хэмээн няцаажээ.
Эх сурвалж: TASS