Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүх өнөөдөр 13:30 цагт сэтгүүлч Б.Даваахүүг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай өмгөөлөгчийн хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэв.

Тодруулбал, сэтгүүлч Б.Даваахүүг нийтийн албан тушаалтныг заналхийлсэн гэх үндэслэлээр цагдан хорьж, ШШГЕГ-ын харъяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм.

Үүнтэй холбогдуулан түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

Гэвч шүүхээс өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг үндэслэлгүй гэж үзэж, сэтгүүлч Б.Даваахүүг цагдан хорьсон шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

С.МАНДАХ