Америкийн хөлбөмбөгийн NFL лигийн “Лос Анжелес Рэмс” багийн холбон тоглогч Мэттью Стаффордын эхнэр Келли Стаффорд цахим орчинд өөрийг нь шүүмжилсэн хүмүүст хариу өгчээ.

Өдгөө 37 настай, мэргэжлээрээ бүртгэлтэй сувилагч Келли Стаффорд арваннэгдүгээр сарын 12-ны пүрэв гарагт Instagram хуудастаа “Тоглолтын өдрийн арьс арчилгааны бэлтгэл” гэсэн тайлбартай бичлэг нийтэлсэн байна. Үүний дараа түүний гадаад төрхийг шүүмжилсэн нэгэн сэтгэгдэлд хариу өгчээ.

Бичлэгтээ тэрбээр гэрийнхээ угаалгын өрөөнд арьс арчилгааны дэглэмээ танилцуулахдаа “Би 37 настай, дөрвөн хөөрхөн охинтой. Ням гараг бүрийг аль нэг тоглолтын том дэлгэцээр эсвэл олон хүний өмнө өнгөрүүлдэг” хэмээн ярьжээ.

Үргэлжлүүлэн “Надад зөвхөн чийгшүүлэхээс илүү үйлчилгээтэй тос хэрэгтэй байна. Та нар энэ талаар их асуусан. За, энэ л байна. Ингээд ямар ч шүүлтүүргүй, нүүр будалтгүй, зүгээр л ядарсан ээжийн арьс, ядарсан нүдтэй үеийнхээ төрхийг харуулъя. Тэгээд ч яагаад болохгүй гэж?” хэмээн хэлсэн байна.

Үүний дараа Келли Innis Beauty брэндийн Extreme Cream чийгшүүлэгч тос түрхэж, “Одоо бол алгасахаа больсон ганц алхам минь” хэмээн тодорхойлжээ. Мөн нүүр будалтаа хийхээсээ өмнө тус брэндийн нүдний тосыг хэрэглэж, арьсанд нь ямар өөрчлөлт гарч байгааг харуулсан байна.

Тэрбээр “Ганцхан алхам хийгээд шууд л ‘фүүү’ гээд өөр болчихно” хэмээн бүтээгдэхүүнүүдийнхээ талаар ярьжээ. Ялангуяа дөрвөн охиноо өсгөж буй завгүй амьдралынх нь нөхцөлд эдгээр бүтээгдэхүүн арьс арчилгааны дэглэмд нь мэдэгдэхүйц өөрчлөлт авчирсан гэдгийг онцолсон байна.

Келли болон Мэттью Стаффорд нар Сойер, Чандлер хэмээх есөн настай ихэр охид, найман настай Хантер, зургаан настай Тайлер гэсэн дөрвөн хүүхэдтэй.

Түүний арьс арчилгааны бичлэгийг олон хүн сайшаан хүлээн авсан ч зарим нь таагүй сэтгэгдэл үлдээжээ. Тэдгээрийн нэгийг Келли Instagram-ийн Story хэсэгтээ хуваалцсан байна. Уг сэтгэгдэлд “Нүүрэндээ таталт хийлгэ л дээ... Чамд мөнгө байгаа биз дээ” хэмээн бичжээ.

Харин Келли “Дэвид минь, найз аа... Хэн нэгэн чиний хөөрхөн охинд хэзээ ч ийм үг битгий хэлээсэй гэж би залбирч байна ❤️” хэмээн хариу барьсан байна.

Келли Стаффорд гэр бүлийн амьдралынхаа талаар илэн далангүй ярьжээ

Kelly Stafford, Matthew Stafford, and daughters

Келли өмнө нь NFL-ийн од нөхөр Мэттью Стаффордтойгоо өрнүүлдэг өдөр тутмын амьдралынхаа талаар ч нээлттэй ярьж байсан юм. Тэрбээр PEOPLE сэтгүүлд есдүгээр сард ярилцлага өгөхдөө хөлбөмбөгийн улирлын үеэр гэр бүлээ хэрхэн нэгдүгээрт тавьдаг тухайгаа хуваалцжээ.

Келли “Манай амьдралд хөлбөмбөг маш их байр суурь эзэлдэг. Гэхдээ бүх зүйл хөлбөмбөгийг тойрон эргэдэг гэж хэлэхгүй. Манай амьдралын төвд хүүхдүүд маань байдаг. Үнэнийг хэлэхэд, хүн бүр Мэттьюг мэргэжлийн холбон тоглогч гэдгээр нь хардаг. Харин миний хүүхдүүдийн хувьд тэр бол зүгээр л аав нь. Аав нь буйдан дээр сууж байвал хүүхдүүд маань хажууд нь наалдаж эрхлэхийг л хүсдэг” хэмээн ярьжээ.

Тэрбээр цааш нь “Одоохондоо тийм л байна. Тэр ажилдаа явж, гэртээ ирнэ. Харин гэртээ ирээд миний сая ярьсан тэр л дүр зургийг харна. Охид маань Wayfair-ээс авсан жижиг ширээн дээрээ гэрийн даалгавраа хийж дуусгаад, дараа нь буйдан дээр ирж суун, аавдаа тоглолт үзүүлж, түүнтэй ярилцдаг. Энэ бол бидний хувьд хамгийн нандин мөч” гэжээ.

Келли мөн хөлбөмбөгийн улирлыг гэр бүлээрээ хэрхэн үр бүтээлтэй, дурсамжтай өнгөрүүлдгээ хуваалцсан байна.

Мэттью, Келли нар Жоржиа мужийн их сургуульд суралцаж байхдаа танилцаж, 2015 оны дөрөвдүгээр сард гэрлэжээ. Тэд хөлбөмбөгийн улирлын үеэр найз нөхөд, гэр бүлийнхнээ гэртээ урьж, Мэттьюгийн тоглолтыг хамтдаа үзэх дуртай аж.

Келли “Хөлбөмбөгийн улирлын үеэр бид гэртээ олон хүн урьж хүлээн авдаг. Тэднийг манай гэрийг хоёр дахь гэр шигээ мэдрээсэй гэж хүсдэг. Учир нь тэдний олонх нь бидний өргөн хүрээний гэр бүлийнхэн бөгөөд тэднээс хол амьдрах амаргүй.

Би тэднийг тав тухтай байлгахыг хүсдэг. Харин энэ бүхэн тухтай ор, чанартай алчуур гээд Wayfair-ээс авч болох хэрэгцээтэй зүйлсээс эхэлдэг” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: PEOPLE