Аргентины хөлбөмбөгчин, "Интер Майами" багийн довтлогч Лионель Месси 2026 оны Хойд Америкийн хөлбөмбөгийн дээд лиг (MLS)-ийн үндсэн улирлын шилдэг тоглогчийн шагналд нэр дэвшигчдийн жагсаалтад багтжээ.

Өдгөө 39 настай аргентин тоглогч энэ улиралд 31 тоглолтод оролцож, 26 гоол оруулсан байна. Ингэснээр Месси MLS-ийн үндсэн улирлын мэргэн бууч болжээ. Тэрээр өмнөх хоёр жил дараалан тус лигийн шилдэг тоглогчоор шалгарч байсан юм.

Шилдэг тоглогчийн шагналд нэр дэвшигчид

Мессигээс гадна дараах тоглогчид уг шагналд нэр дэвшжээ.

- Эвандер - "Цинциннати"
- Гильерме - "Хьюстон Динамо"
- Хани Мухтар - "Нэшвилл"
- Каван Салливан - "Филадельфи Юнион"

Мөн "Орландо Сити" багт хүчин зүтгэж буй Францын хагас хамгаалагч Антуан Гризманн оны шилдэг шинэ тоглогчийн шагналд нэр дэвшигчдийн жагсаалтад багтсан байна.

"Интер Майами"-гийн амжилт

"Интер Майами" баг MLS-ийн үндсэн улирлыг Дорнод бүсийн хоёрдугаар байрт дуусгаж, плей-оффт шалгарчээ. Тэд эхний шатанд "Коламбус Крю" багтай учраа таарсан бөгөөд хоёр хожил авсан баг дараагийн шатанд шалгарах журмаар өрсөлдөх юм.

Эх сурвалж: RIA NOVOSTI