Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмамоли Рахмоны Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан 2026 оны долдугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа.
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд Др.Субраманьяам Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлалаа эхлүүлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар өндөр түвшний хэлэлцээ хийлээ.