Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар Тажикистан улсын боксчин Мухаммадхужа Якубовтой ирэх бямба гарагт буюу арваннэгдүгээр сарын 14-нд тулалдана.
Тус тулаан АНУ-ын Техас мужийн Эль-Пасо хотод орон нутгийн цагаар арваннэгдүгээр сарын 13-ны баасан гарагийн орой зохион байгуулагдах аж. Цагийн зөрүүнээс шалтгаалан Монголд бямба гарагийн өглөө таарч буй.
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэд нэг ч ялагдалгүй яваа бол түүний өрсөлдөгч Мухаммад Якубов 24 тулаан хийж, 23 ялж, нэг ялагдсан амжилттай жингийнхээ дэлхийн чансааны эхний аравт бичигдэж буй тамирчин юм.
Хоёр тамирчин анх энэ оны дөрөвдүгээр сард тулалдахаар товлогдсон ч М.Якубов бэлтгэлийн үеэр бэртэл авсны улмаас тулаан хойшлогдсон билээ.
С.МАНДАХ