2026 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.
08:00 цагт: Монголын мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театрын түүхт 95 жилийн ойн хүрээнд “Театрын урлагийн хөгжлийн оршин тогтнох үндэс ба менежментийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болно.
09:00 цагт: “Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөр ба стандарт” сэдэвт өдөрлөг НҮБ-ын байранд болно.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
13:00 цагт: “Д.Нацагдорж судлалын хөгжлийн үе шат: Баримт бичгийн үнэ цэн” лекц уулзалт Улаанбаатар хотын нийтийн төв номын санд болно.
-ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнтэй хамтран гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах ажиллагааны онол, арга зүй, дотоодын болон олон улсын туршлага сургамжийн талаар эрдэм шинжилгээний хурал болно.
-“Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл авах эрхийг эрх зүйн мэдлэг, олон талт яриа хэлэлцээгээр бэхжүүлэх нь” сэдэвт сургалт, дугуй ширээний ярилцлага хэвлэлийн хүрээлэнд болж байна.
-"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор энэ сарын 30-ныг хүртэл улс орон даяар зохион байгуулна.
Орон нутагт:
Архангай аймагт бүсийн буюу таван аймгийн ТАХ-дын зөвлөгөөн болно.
Орхон аймгийн “CuMo Arena”-д хүчит 128 бөхийн барилдаан болно.
Сэлэнгэ: “Хөдөлгөөнөөр эрүүлжье” сарын аян энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэн:
-“Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 19-нийг хүртэл гарна.
-Уран бүтээлч, урлаг судлаач Ө.Ирмүүний “Босоо, хөндлөн” гурав дахь удаагийн бие даасан үзэсгэлэн “Бий контемпорари” арт галерейд энэ сарын 29-нийг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Сенегалын нийслэл Дакар хотноо Залуучуудын Олимпын наадам энэ сарын 13-ныг хүртэл болно.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр энэ сарын 22-ныг хүртэл оролцоно.
-Берлин хотын “Жеймс Симон” галерейд “Чингис хаан ба монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 21-нээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ныг хүртэл гарна.
Э.ЭГШИГЛЭН