Нийслэлийн Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сүлжээ дэлгүүрийн ажилтныг албан үүргээ гүйцэтгэж байх үед үл таних эрэгтэй шалтгаангүйгээр халдаж, хутгалсан гэмт хэрэг 2026 оны наймдугаар сард бүртгэгджээ.
Цагдаагийн байгууллагаас тус дуудлага, мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад иргэн Б нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ зэвсгийн чанартай зүйл ашиглан хохирогчийн цээж болон гуя хэсэгт дөрвөн удаа халдаж, эрүүл мэндэд нь хүнд зэргийн хохирол учруулсан болохыг тогтоосон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд холбогдогч Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Мөн гэмт этгээд хүний амь насыг хохироох санаа зорилготойгоор халдсан боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй буюу хохирогч амьд үлдсэн тохиолдолд "хүнийг алахыг завдсан" үндэслэлээр тус зүйл ангиар зүйлчлэн шалгадаг хуультай.
Э.ЦЭЦЭН