“Fulham-ийн 6.5 тэрбумыг Ч.Номин сайдаар төлүүлэх ёстой гэсэн гүтгэлэгт акцийг Б.Батцэцэг, Г.Занданшатар, Б.Энхбаяр нарын улстөрчид сошиалаар сэвүүлсээр хагас сар өнгөрч байна. Хамгийн гайхмаар нь Б.Батцэцэг сайд Монгол Улсыг 6.5 тэрбумын өрөнд оруулсан цор ганц буруутан нь юм байна.

"Fulham"-тэй гэрээ байгуулаад сар ч хүрээгүй байхад Ч.Номин сайд суудлаасаа огцорч байжээ. Уг гэрээ хэрэгжиж эхлээ ч үгүй байхад Ч.Номин суудлаасаа буусан гэсэн үг. Бүр тодруулж хэлбэл, энэ гэрээ хэрэгжиж эхлээгүй байхдаа мөнгөтэй юутай хээтэйгээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт шилжжээ. Гадаад харилцааны сайд өдгөө Fulham-ийн гэрээг ашиггүй, алдагдалтай гэх мэтээр ам хуурайгүй шүүмжилдэг.

Гэтэл үнэн хэрэгтээ Б.Батцэцэг сайд анхнаасаа л юмны эзэн сумны занги байсан болж таарлаа. Fulham-ийн гэрээг мөнгөтэй нь өөрийнхөө яаман дээр шилжүүлж авсан Б.Батцэцэг сайдад гэрээг цуцлах эрх мэдэл байжээ. Харамсалтай нь, Гадаад харилцааны сайд тухайн үед ямар ч үйлдэл хийхгүй гүлдийсээр улсаа 6.5 тэрбумын өрөнд оруулжээ! Дашрамд онцолж хэлэхэд Fulham багийн зүгээс тухайн үед удаа дараа хандсан ч Б.Батцэцэг сайд ямар ч хариу өгөөгүй аж. Хариу авч чадахгүй аргаа барахдаа Fulham баг Монголын Засгийн газрыг арбитрт өгсөн юм байна.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН (“Fulham-ийн 6.5 тэрбумд хариуцлага хүлээх
цорын ганц буруутан нь Б.Батцэцэг сайд юм байна” нийтлэлээс)