ОХУ-ын цохилтын улмаас Украины Одесса мужийн 50 мянга орчим оршин суугч цахилгаан эрчим хүчгүй болсон талаар тус мужийн Цэргийн захиргааны дарга Олег Кипер арваннэгдүгээр сарын 14-ний бямба гарагийн өглөө мэдээлжээ.
Эрчим хүчний “ДТЭК” компанийн хэвлэлийн албаны мэдээлэлд дурдсанаар, цахилгаан тасарсны улмаас нийт 50 мянган өрх гэрэл цахилгаангүй болсон байна.
Орон нутгийн эрх баригчид болон эрчим хүчний компанийн мэдээлснээр, Одесса мужийн хойд хэсэгт байрлах эрчим хүчний сүлжээний байгууламж халдлагад өртжээ. Гэхдээ яг ямар байгууламж байсныг мэдээлэлд тодорхой дурдаагүй байна.
“ДТЭК” компани уг байгууламж өмнө нь ч хэд хэдэн удаа цохилтод өртөж байсан тул засвар, сэргээн босголтын ажлыг богино хугацаанд дуусгах боломжгүй талаар мэдэгджээ.
Олег Киперийн хэлснээр, эрчим хүчний салбарын ажилтнууд цахилгаан хангамжийг аль болох богино хугацаанд сэргээхээр засварын ажилдаа хэдийнэ орсон байна.
Эх сурвалж: DW