Испанийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний 12 дугаар тойргийн хүрээнд “Барселона” баг “Атлетико Мадрид”-ыг 2:1-ийн харьцаатай хожив. Тоглолт Мадрид хотод болжээ.

Ялагч багийн хоёр гоолыг Фермин Лопес 45 болон 66 дахь минутад оруулсан бол “Атлетико”-гийн талаас Жулиано Симеоне 10 дахь минутад гоолдсон байна.

“Барселона” ийн 33 оноотой болж, лигийн хүснэгтийг ганцаараа тэргүүлж эхэлжээ. Харин “Атлетико Мадрид” Испанийн аварга шалгаруулах тэмцээнд дараалан долоон удаа хожоод байсан цувралаа таслуулж, 28 оноотойгоор гуравдугаар байрт хэвээр үлдэв.

Хоёрдугаар байрт 30 оноотой Мадридын “Реал” баг бичигдэж байна. Тус баг энэ улиралд “Барселона”-д одоогоор цорын ганц ялагдлыг нь амсуулаад байгаа юм.

Ирэх тойрогт “Барселона” талбайдаа “Вильярреал”-ыг хүлээн авах бол “Атлетико” зочлон “Хетафе”-тай тоглоно. Эдгээр тоглолт арваннэгдүгээр сарын 22-нд болно.

Эх сурвалж: TASS