“Guru Media” компанийн бүтээл “Зогсоол” уран сайхны кино өнөөдөр (2026.11.13) Монголд нээлтээ хийж, арваннэгдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн бүх кино театруудаар үзэгчдийн хүртээл болж эхэллээ.

Тус киног найруулагч С.Бямба найруулж, продюсероор Ц.Ариунаа нар ажилласан байна. Энэхүү кино Бүгд Найрамдах Солонгос Улсад зохион байгуулагдсан 31 дэх удаагийн Пусаны олон улсын кино наадмаас Vision of Jiseok Award, Hylife Vision Award, NETPAC Award, FIPRESCI Award гэсэн дөрвөн нэр хүндтэй шагнал хүртжээ.

“Зогсоол” уран сайхны кино Кино урлагийг дэмжих сангийн 2023 оны сонгон шалгаруулалтад шалгарч, төслийн тодорхой хувийн санхүүжилтийн дэмжлэг авсан бүтээл аж.

Э.ЭГШИГЛЭН