Бусдын лицензтэй талбайгаас 300 тэрбумаар хэмжигдэх алтыг дээрмийн замаар олборлосон “Урьхан” Б.Чинбат өнөөдөр эрх чөлөөтэй явж байна. Гэтэл түүнд дээрэмдүүлж, талбайгаа булаалгасан иргэн В.Ганзориг нь торны цаана. Энэ хэргийн захиалагч нь “Урьхан” Б.Чинбат.
Түүнийг хорих чиглэл өгсөн хүн нь “Урьхан” Б.Чинбат гэх. 300 тэрбумаа Б.Чинбатад дээрэмдүүлчхээд дээр нь нэмээд гэм зэмгүй хэрнээ торны цаана сууж буй В.Ганзоригийг хорих шийдвэр гаргасан шүүгч нь Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдар.
Ч.Алдар өмнө нь “Урьхан” Б.Чинбатын хамаарал бүхий компанид хуульзүйн зөвлөгөө үзүүлдэг байсан гэх хуучны танил, хамтрагч нь. Хожим нь шүүгч болоод иргэн В.Ганзоригийг торны цаана суух шийдвэрийг гаргасан этгээд.
Тэр шүүгч болсныхоо дараа ч Б.Чинбатад үйлчилж, гэмгүй иргэнийг хорих шийдвэр гаргасан байх магадлалтай талаар эх сурвалжууд мэдээлэв. Энэ мэтчилэн өдгөө Пабло Эскобар хэмээн нэрлэгдэж буй “Урьхан” Б.Чинбатын шүүхийн салбарт шургалсан нэгэн гар, хөл нь Ч.Алдар шүүгч хэмээн шүгэл үлээлээ.
Өмгөөлөгч байхдаа “Урьхан” Б.Чинбатын хамаарал бүхий компанид хууль зүйн зөвлөгөө үзүүлж байсан гэх Ч.Алдар шүүгч болсон хойноо ч Б.Чинбатад үйлчилсэн хэвээр байна уу?