ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 2-ны өдөр Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзалт хийнэ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, талууд Орос, Монголын харилцааг хөгжүүлэх, тэр дундаа эрчим хүч, тээвэр, боловсролын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол Улсад орос хэлний сургалтыг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэх ба олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцох юм байна.

Дорнын эдийн засгийн чуулга уулзалт есдүгээр сарын 1-нээс 4-ний өдрүүдэд Владивосток хотноо болно.

Путин Владивостокт Дорнын эдийн засгийн форумд оролцоно

  • ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 1-нээс 3-нд Владивосток хотод ажиллаж, Дорнын эдийн засгийн XI форумд оролцоно. Тус форум есдүгээр сарын 1-нээс 4-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
  • Путин есдүгээр сарын 3-нд форумын нэгдсэн хуралдаанд оролцогчдод хандан уламжлал ёсоор өргөн хүрээтэй илтгэл тавина. Тэрбээр олон чухал асуудлыг хөндөх бөгөөд нэгдсэн хуралдаан нь форумын “гол үйл явдал” болох юм.
  • ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хамт нэгдсэн хуралдаанд Индонезийн Ерөнхийлөгч Прабово Субианто, Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал, Мьянмарын Тэргүүн шадар ерөнхийлөгч Ньо Со болон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Дин Сюэсян нар оролцохоор хүлээгдэж байна.
  • Есдүгээр сарын 2-нд Путин Владивостокт Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учралтай, мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Дин Сюэсянтай тус тус уулзана.
  • Есдүгээр сарын 3-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Индонезийн Ерөнхийлөгч Прабово Субиантотой ажлын өглөөний цайны үеэр хэлэлцээ хийнэ.

Эх сурвалж: TASS