Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын төрийн тэргүүнүүдийн зөвлөлийн хуралдааны үеэр "Дэлхий дахинд шууд, өргөн хүрээтэй цэргийн түрэмгийлэл ил тод байдлаар эргэн ирсэн" гэж мэдэгдэв.
Лукашенкогийн хэлснээр, өнөөдөр аюулгүй байдлын салбар дахь сорилт, заналхийлэл улам нэмэгдэж байгаа аж. Тэрбээр “Энэ салбар дахь сорилтууд улам бүр нэмэгдэж байна. Мэдээллийн, дипломат, санхүү, эдийн засгийн болон бусад төрлийн хориг арга хэмжээний дарамт бол өнөөдрийн бодит байдал юм” гэжээ.
Беларусийн Ерөнхийлөгч "Мөн дэлхийн хүчирхэг улс орнуудын ашиглаж буй арга хэрэгсэл нь зөвхөн “өнгөт хувьсгалын технологи” болон эрлийз нөлөөллөөр хязгаарлагдахаа больсон" гэж онцолсон байна.
Тэрбээр “Өнөөдөр шууд, өргөн хүрээтэй цэргийн түрэмгийлэл ил тод байдлаар эргэн ирлээ” гэж хэлжээ.
Түүний үзэж байгаагаар, ийм сорилтод өгөх хариу нь Евразийн аюулгүй байдлын шинэ архитектурыг бүрдүүлэх, харилцан итгэлцэл болон хамтын ажиллагааны нийтлэг орон зайг бий болгох явдал байх ёстой аж.
Эх сурвалж: TASS