Аргентины “мөнхийн” супер од Лионель Месси 39 насандаа шигшээ багаасаа зодог тайлах шийдвэр гаргасны дараа хөлбөмбөгийн ертөнц даяар түүнд хүндэтгэл үзүүлж байна.

Аргентины шигшээ багийн хамгийн олон тоглолтод оролцсон, хамгийн олон гоол оруулсан тоглогч Месси 207 тоглолтод 125 гоол оруулсан амжилттай. Тэрбээр даваа гарагт олон улсын карьераа дуусгах шийдвэр “сэтгэлийн гүнд одоо ч өвдөлттэй” байгаа ч “одоо цаг нь болсон” гэж хэлжээ.

Өнгөрсөн сард аав Хорхе нь нас барсны дараа Месси цаашид “удаан хугацаанд” ямар ч түвшинд хөлбөмбөг тоглоно гэдэгтээ “үнэхээр эргэлзэж” байгаагаа хэлж байв.

Месситэй хамт 2022 оны Катарын ДАШТ-д түрүүлсэн Аргентины тоглогч Анхель Ди Мария түүнийг дахин Аргентины цэнхэр, цагаан өмсгөлтэй талбай дээр харах боломжгүй болно гэдэгт итгэхэд “маш хэцүү” байгааг хэлжээ.

Ди Мария “Чамайг харж, тоглолтыг чинь үзэж, тэр бүх он жилүүдийг шигшээ багт хамт өнгөрүүлэх боломжтой зөв зуунд төрсөндөө би баяртай байдаг” гэж хэлсэн байна.

Lionel Messi, dressed in his blue and white Argentine stripes, is raised aloft by a crowd of supporters. In one hand, he carries the FIFA trophy.

Месситэй Major League Soccer-ийн Интер Майами клубт хамт тоглодог Аргентины хагас хамгаалагч Родриго Де Паул найман удаагийн Ballon d’Or-ын эзнийг эх орондоо зориулсан “хязгааргүй хайр”-ынх нь төлөө магтжээ.

Тэрбээр “Бүх цаг үеийн хамгийн агуу тоглогчдоо баярлалаа. Биднийг ямар их баярлуулсныг чи төсөөлөх ч үгүй биз. Чи бидэнд тоо томшгүй олон инээмсэглэл бэлэглэсэн!. Чи мөнхөд үлдэнэ” гэжээ.

Аргентины хагас хамгаалагч Энцо Фернандес дараагийн бэлтгэлийн үеэр Мессиг харахгүй байна гэдгийг төсөөлөхөд ч хэцүүг хэлсэн байна. Месси мөн энэ жил Хойд Америкт болсон ДАШТ-ий шигшээ тоглолтод Аргентиныг удирдан оролцсон билээ.

Фернандес “Талбай дээр гараад урд шугамд 10 дугаартай чамайг харахгүй байна гэдэг төсөөлөхийн аргагүй. Би олон жилийн турш чамайг тэнд харсан болохоор өөрөөр байна гэдэг боломжгүй мэт санагдаж байна” гэж хэлжээ.

Аргентины довтлогч Лаутаро Мартинес Мессиг эх орныхоо төлөө хийсэн бүхнийх нь төлөө талархахад “хангалттай үг олдохгүй” гэжээ. Месси Аргентины шигшээ багийн төлөө анхны тоглолтоо 2005 онд хийсэн юм.

Тэр “Талбай дээр гаргасан амжилтаас чинь илүүтэйгээр надад үлдсэн зүйл бол талбайн гадна бидэнд заасан бүх зүйл чинь юм. Хэзээ ч бууж өгөхгүй байх, бүтэлгүйтэл бүрийн дараа дахин оролдох, чимээгүй хөдөлмөрлөх, хамгийн гол нь өөртөө үргэлж итгэхийг чи бидэнд заасан. 

Ахлагч аа, бид чамайг маш их санах болно. Энэ аяллыг чамтай хамт туулж чадсандаа бид үүрд талархах болно. Бүх зүйлд баярлалаа, ахлагч аа!” гэжээ.

“Та биднийг ид шидэд итгүүлсэн”

FILE PHOTO: Soccer Football - FIFA World Cup 2026 - Final - Spain v Argentina - New York/New Jersey Stadium, East Rutherford, New Jersey, U.S. - July 19, 2026 Argentina's Lionel Messi looks dejected after losing the World Cup final REUTERS/Agustin Marcarian/File Photo/File Photo

Мессиг зөвхөн шигшээ багийн нөхөд нь төдийгүй Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей ч хүндэтгэн үг хэлжээ. Тэрбээр Мессиг “гайхалтай хүн” хэмээн нэрлэсэн бол Аргентины Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Клаудио Тапиа түүнийг “бидний мөрөөдлийн ахлагч” гэжээ.

Тапиа “Тэр бяцхан хүү, ‘Ла Пульга’ буюу ‘Бяцхан бөөс’, боломжгүй мэт санагдсан зүйлсийг боломжтой болгосон тэр харь гаригийн хүн... Чи хэдийнэ энэ газар нутаг, манай шигшээ баг болон дэлхийн хөлбөмбөгийн домог болсон. 

Чи биднийг ид шидэд итгүүлсэн. Тиймээс цаг хугацаа чамд ч мөн адил өнгөрч байгааг хүлээн зөвшөөрөхөд бидэнд хэцүү байгаа байх. Аргентины шигшээ багийн өмсгөл бол чиний туг. Харин ард түмний чамайг гэсэн хайр үүрд үргэлжилнэ” гэжээ.

FIFA-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино мөн Мессигийн гайхамшигтай карьерыг сайшааж, "Тэрбээр “сая сая хөгжөөн дэмжигчид асар их баяр баясал” авчирсан хэмээн онцолсон байна.

Тэр “Та олон улсын хөлбөмбөгөөс FIFA-гийн дэлхийн аварга, манай спортын түүхэнд байгаагүй агуу тоглогчдын нэгийн хувиар зодог тайлж байна. Танд хамгийн сайн сайхныг хүсье” гэжээ. 

Хүндэтгэл зөвхөн хөлбөмбөгийн ертөнцөөр хязгаарлагдсангүй. Аргентины Формула-1-ийн нисгэгч, Alpine F1 багийн тамирчин Франко Колапинто ч Мессид талархал илэрхийлжээ.

Тэрбээр “Бид чамтай нэг цаг үед амьдарч, ийм удаан хугацаанд тоглолтыг чинь үзэж чадсандаа азтай хүмүүс. Дахин дахин босож, бүхэл бүтэн улс орныг баярлуулахын төлөө бүхнээ зориулсанд баярлалаа. Чи бид бүгдийн үлгэр дуурайлал” хэмээн хэлсэн байна. 

Мессигийн эхнэр Антонела Роккуццо ч нөхрийнхөө карьерт хүндэтгэл үзүүлээд, “Энэ аяллын турш чиний хажууд байж, бүх мөрөөдлөө биелүүлэхийг чинь харах ямар их завшаан байв. Чи ийм түүхийг, түүнээс ч илүү ихийг хүртэх эрхтэй байсан. Бид чамд хязгааргүй их хайртай” хэмээн бичжээ.

Эх сурвалж: AL JAZEERA