2026 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

Дэлхийн гүн ухааны өдөр тохиож байна. 

10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.

10:00 цагт: Сар бүрийн 3 “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 138 дахь өдрийн үйл ажиллагаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт болно.

11:00 цагт: Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг тохиолдуулан “Монгол-Оросын харилцаа: Түүх, орчин үе, хэтийн төлөв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно.

-Төрөлжсөн ахлах сургуулийн удирдах ажилтнуудын сургалт Улаанбаатар хотноо болж байна. 

-“Зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин” сэдэвт хэлэлцүүлэг болж байна.

-"Соёлын бүтээлч сар-2026" сарын аяныг "Монгол бахархал" уриан дор энэ сарын 30-ныг хүртэл улс орон даяар зохион байгуулна.

Орон нутагт:

Сэлэнгэ: “Хөдөлгөөнөөр эрүүлжье” сарын аян энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

Үзэсгэлэн:

-Зураач, урлаг судлаач П.Байгалийн “Дээд эс” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 6-ныг хүртэл гарна.

-“Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 19-нийг хүртэл гарна. 

Хилийн чанадад:

-Сенегалын нийслэл Дакар хотноо Залуучуудын Олимпын наадам энэ сарын 13-ныг хүртэл болно.

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан  холбоосууд” үзэсгэлэнгээр энэ сарын 22-ныг хүртэл оролцоно.

-Берлин хотын “Жеймс Симон” галерейд “Чингис хаан ба монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 21-нээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ныг хүртэл гарна.