Григорийн тооллын жилийн 301 дэх өдөр. Он дуусахад 64 өдөр үлдэж байна. 

Онцлох үйл явдал

  • 1492 он – Алдарт аялагч Христофор Колумб өнөөгийн Куба улсын нутаг дэвсгэрт газардаж, тухайн газрыг Испанийн эзэнт гүрнийх хэмээн тунхаглав. 
  • 1636 он – АНУ-ын Массачусетс мужийн Кембриж хотод дэлхийн шилдэг их сургуулиудын нэг болох Харвардын Их Сургууль (анх Нью Коллеж нэртэйгээр) үүсгэн байгуулагджээ.  
  • 1726 он – Ирландын нэрт зохиолч Жонатан Свифтийн дэлхийн уран зохиолын сод бүтээлүүдийн нэг болох “Гулливерын аялал” роман анх удаа хэвлэгдэн гарсан байна.  
  • 1886 он – АНУ-ын Ерөнхийлөгч Гровер Кливленд Нью-Йорк хотноо Францын ард түмнээс бэлэглэсэн “Эрх чөлөөний хөшөө”-г албан ёсоор нээх ёслолыг хийжээ. 
  • 1919 он – АНУ-ын Конгресс Ерөнхийлөгч Вудро Вильсоны хоригийг даван хуурай замын болон дотоодын согтууруулах ундааг хориглох "Волстедын хууль"-ийг баталж, Америкт "Хуурай хууль"-ийн эрин үе эхлэв.  
  • 1922 он – Италид Бенито Муссолинигоор удирдуулсан фашистууд Ром хот руу жагсаж, засаг барих эрхийг авчээ.  
  • 1940 он – Дэлхийн хоёрдугаар дайн: Итали улс Грекийн нутаг дэвсгэрт халдан довтолсноор Грек-Италийн дайн эхэлжээ.  
  • 1962 он – ЗХУ-ын удирдагч Никита Хрушчёв Кубаас пуужингуудаа эргүүлэн татах шийдвэр гаргаснаар хүн төрөлхтнийг цөмийн дайны ирмэгт аваачсан "Кубын пуужингийн хямрал" албан ёсоор өндөрлөв.  

Мэндэлсэн алдартнууд

  • 1466 он – Эразмус – Сэргэн мандалтын үеийн Нидерландын нэрт гүн ухаантан, теологич, хүмүүнлэг үзэлтэн.
  • 1914 он – Жонас Салк – Америкийн анагаах ухааны эрдэмтэн, полиомиелит буюу саа өвчний эсрэг анхны үр дүнтэй вакциныг зохион бүтээгч.
  • 1955 он – Билл Гейтс (Bill Gates) – Америкийн тэрбумтан, технологийн салбарын гол зүтгэлтэн, Microsoft компанийг үүсгэн байгуулагч.
  • 1967 он – Жулия Робертс (Julia Roberts) – АНУ-ын кино академийн "Оскар"-ын шагналт, алдартай жүжигчин ("Pretty Woman", "Erin Brockovich" киноны гол дүр).
  • 1974 он – Хоакин Феникс (Joaquin Phoenix) – АНУ-ын Оскарын шагналт жүжигчин ("Gladiator", "Joker" киноны дүрүүдээрээ алдаршсан).  

Нас барсан алдартнууд

  • 1704 он – Жон Локк (John Locke) – Английн нэрт гүн ухаантан, Либерализмын эцэг гэгддэг, Гэгээрлийн эрин үеийн гол төлөөлөгч.
  • 1818 он – Абигейл Адамс – АНУ-ын хоёр дахь Ерөнхийлөгч Жон Адамсын эхнэр, АНУ-ын Тэргүүн хатагтай.
  • 2023 он – Мэттью Перри (Matthew Perry) – Америк-Канадын алдарт жүжигчин, "Friends" (Найзууд) цувралын Чандлер Бингийн дүрээр дэлхийн сая сая үзэгчдийн хайрыг татсан уран бүтээлч. 

Тэмдэглэлт өдөр

  • Дэлхийн хүүхэлдэйн киноны өдөр (International Animation Day). Олон улсын хүүхэлдэйн киноны холбооноос (ASIFA) 2002 онд анх санаачлан, хүүхэлдэйн киноны урлаг, түүнийг бүтээгчдийг алдаршуулах зорилгоор жил бүрийн энэ өдөр тэмдэглэдэг байна.
  • Грек улсад "Охи өдөр" (Ohi Day). 1940 оны 10 сарын 28-нд Грекийн Ерөнхий сайд Иоаннис Метаксас Италийн бууж өгөх шаардлагын хариуд "Ohi" буюу "Үгүй" гэж хэлсэн түүхэн эсэргүүцлийг хүндэтгэх үндэсний баярын өдөр.

Эх сурвалж: WIKIPEDIA, HISTORY, TIMEANDDATE, NATIONA DAY CALENDAR