2026 оны аравдугаар сарын 23-ны өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

09:00 цагт: Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ойд зориулсан “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг НҮБ-ын хурлын танхимд болно. 

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10:00 цагт: “Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жил” сэдэвт шинэ марк, анхны өдрийн дугтуйны худалдаа Маркийн газар, Төв шуудангийн үйлчилгээний “А” заал, Шуудангийн үйлчилгээний 21, 36, 38, 46, 51-р салбарт болно.  

14:00 цагт: Шатрын эрэгтэйчүүдийн 64, эмэгтэйчүүдийн 56 дахь удаагийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлт МҮЭСТО-нд болно.  

-Монголын чих хамар хоолойн эмч нарын нийгэмлэгийн 40 дэх удаагийн Үндэсний чуулган Улаанбаатар хотноо болно.

-Монголын аялал жуулчлалын холбооноос 27 дахь жилдээ зохион байгуулах “АйТиЭм-2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн “Мишээл-Экспо” төвийн Мега үзэсгэлэнгийн танхимд болно.

Орон нутагт:

Увс аймгийн Наранбулаг суманд Монгол Улсын аварга О.Балжиннямын нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн болно.

Сэлэнгэ: “Хөдөлгөөнөөр эрүүлжье” сарын аян 11 дүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

Үзэсгэлэн:

-Уран барималч Ж.Энхтүвшин, Уран зураач Ц.Давааням нарын хамтарсан “Нутгийн салхи” үзэсгэлэн  МУЭ-ийн “Арт” галерейд энэ сарын 23-ныг хүртэл гарна.

-Уран бүтээлч Б.Очирсүрэнгийн “Монгол хатдын домог” үзэсгэлэн Хаан банкны үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 30-ныг хүртэл гарна. 

-“Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна. 

-Зураач, урлаг судлаач П.Байгалийн “Дээд эс” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 11 дүгээр сарын 6-ныг хүртэл гарна.

-“Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд 11 дүгээр сарын 19-нийг хүртэл гарна. 

Хилийн чанадад:

-БНСУ-ын Кванджу хотын "Ким Дэ Жун" конвеншн центрт Монголын уран бүтээлчид "ART GWANGJU-26" олон улсын үзэсгэлэнд оролцож байна.

-Япон Улсад Азийн пара наадам энэ сарын 24-нийг хүртэл болно.

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.  

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан  холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.