Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд "ОХУ, АНУ, Украины гурван талт хэлэлцээ хийх боломжит газраар одоогоор Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотыг авч үзэж байна" гэж мэдээлжээ.
АНЭУ-ын нийслэлийг гурван талт хэлэлцээний үндсэн байршлаар сонгохоор хэлэлцэж байгаа эсэх тухай асуултад Песков “Одоогийн байдлаар Абу Дабигийн тухай ярьж байна” хэмээн хариулсан байна.
ОХУ-ын хэлэлцээний баг бичгээр боловсруулсан баримт бичиг, санал бэлтгэж байгаа эсэх талаар тодруулахад тэрбээр “Түр азнаарай. Та бүхэн үйл явдлаас түрүүлж байна, ингэх хэрэггүй” гэжээ.
Одоогийн байдлаар Песков гурван талт уулзалтын тов, хэлэлцэх асуудал болон ОХУ-ын талаас бэлтгэж буй баримт бичгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Эх сурвалж: TASS