2026 оны аравдугаар сарын 22-ны өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар энэ сарын 19-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. 

09:00 цагт: “Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдал ба чиг хандлага” олон улсын VI симпозиум ШУТИС-ийн хурлын танхимд болно. 

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

11:00 цагт: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт Монголын театрын музейд болно. 

Орон нутагт:

Сэлэнгэ: “Хөдөлгөөнөөр эрүүлжье” сарын аян 11 дүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

Үзэсгэлэн:

-Уран барималч Ж.Энхтүвшин, Уран зураач Ц.Давааням нарын хамтарсан “Нутгийн салхи” үзэсгэлэн  МУЭ-ийн “Арт” галерейд энэ сарын 23-ныг хүртэл гарна.

-Уран бүтээлч Б.Очирсүрэнгийн “Монгол хатдын домог” үзэсгэлэн Хаан банкны үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 30-ныг хүртэл гарна. 

-“Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна. 

-Зураач, урлаг судлаач П.Байгалийн “Дээд эс” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 11 дүгээр сарын 6-ныг хүртэл гарна.

-“Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд 11 дүгээр сарын 19-нийг хүртэл гарна. 

Хилийн чанадад:

-БНСУ-ын Кванджу хотын "Ким Дэ Жун" конвеншн центрт Монголын уран бүтээлчид "ART GWANGJU-26" олон улсын үзэсгэлэнд оролцож байна.

-Япон Улсад Азийн пара наадам энэ сарын 24-нийг хүртэл болно.

-ХБНГУ-ын Берлин хотноо “Монголын ба Монголын дараах үеийн евроази дахь соёлын солилцоо хийгээд байгаль орчин” сэдэвт Чингис хаан судлалын олон улсын эрдэм шинжилгээний 3 дугаар хурлыг Хумболтын Их сургуульд зохион байгуулна.

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.  

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан  холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.