АНУ-ын бизнесмен Илон Маск Английн телевизийн хөтлөгч Пирс Моргантай хийсэн ярилцлагын үеэр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн хэлсэн үгсэд анхаарал хандуулсан X хэрэглэгчийн нийтлэлд хариу өгчээ.
Тухайн хэрэглэгч “Зеленскийн хамгийн их айж буй зүйл бол дайн дуусаж, Ерөнхийлөгчийн сонгууль явуулах явдал” хэмээн бичсэн байна. Үүний хариуд Илон Маск “Тэгвэл цус урсгасан аллага цаашид үргэлжилсээр байх болно. Зеленский явах цаг нь болжээ” гэж бичжээ.
Зеленскийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2024 оны тавдугаар сарын 20-нд албан ёсоор дууссан. Гэвч Украины эрх баригчид цэргийн байдал үргэлжилж буйтай холбоотойгоор ээлжит Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулаагүй. Киев дайны үеийн нөхцөл байдалд сонгууль явуулах боломжгүй гэж тайлбарладаг.
Мөн аравдугаар сарын 10-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ Владимир Зеленскийг сонгууль явуулах ёстой гэж мэдэгджээ.
Түүнчлэн Трамп Зеленский Украины мөргөлдөөнийг аль хэдийн олон удаа эцэслэн зогсоож, энхийн хэлэлцээр байгуулах боломжтой байсан хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: TASS