Хиймэл оюун ухааны чип үйлдвэрлэгч дэлхийн томоохон компаниудын нэг болох Nvidia компанийн үүсгэн байгуулагч, олон жилийн турш удирдаж ирсэн Жэнсэн Хуан хувийн амьдралтай нь холбоотой дуулиан шуугианы улмаас албан тушаалаасаа огцорчээ.

Энэ талаар тус компани арваннэгдүгээр сарын 12-ны пүрэв гарагт мэдээлсэн байна. Түүний үүрэгт ажлыг компанийн санхүү хариуцсан захирал Колетт Кресс түр орлон гүйцэтгэх ажээ.

Nvidia компанийн мэдээлснээр, Хуан компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний албан тушаалаасаа бүгдээс нь чөлөөлөгдсөн байна. Шинэ удирдлагыг компанийн дотоод ажилтнуудын дундаас болон гаднаас сонгон шалгаруулах ажил эхэлжээ.

Жэнсэн Хуан 1993 онд Nvidia компанийг үүсгэн байгуулсан цагаас хойш удирдаж ирсэн бөгөөд гуч гаруй жилийн хугацаанд тус компанийг дэлхийн технологийн салбарын тэргүүлэгчдийн нэг болгож чадсан байна.

Хуан гэр бүлээс гадуурх харилцаатай байсан тухай Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсний дараа дуулиан дэгдсэн аж. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тэрбээр эхнэртээ үнэнч бус хандсанаа хүлээн зөвшөөрч, 40 гаруй жил ханилсан гэр бүлээсээ болон хамтран ажиллагсдаасаа уучлал хүсжээ.

БНХАУ-ын тагнуулын албатай холбоотой байж болзошгүй эмэгтэйтэй харилцаатай байсан гэх асуудал

Анх Сингапурын Megaspeed компанийн менежер эмэгтэйтэй Хуан дотно харилцаатай байсан гэх мэдээлэл хэвлэлүүдийн анхаарлыг татсан байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, уг эмэгтэй нь Хятадын иргэн бөгөөд АНУ-ын тусгай албаныхан түүнийг БНХАУ-ын тагнуулын байгууллагатай холбоотой байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа ажээ.

Үүнээс гадна The New York Times сонин Хуанг өөр нэгэн эмэгтэйтэй романтик харилцаатай байсан байж болзошгүй талаар мэдээлснээр уг дуулиан улам өргөжсөн байна. Тус сонины мэдээлснээр, Nvidia компанийн эмнэлгийн технологи хариуцсан салбарын дэд ерөнхийлөгч эмэгтэйтэй Хуан хамт байгаа гэрэл зураг, дүрс бичлэгүүд байдаг ажээ.

Гражданка Китая Элис Хуанг (однофамилица основателя Nvidia) - сотрудница сингапурской компании Megaspeed, предположительно состояла с Хуангом в отношениях. Ее подозревают в шпионаже на КНР.
Зураг: БНХАУ-ын иргэн Элис Хуан (Nvidia компанийн үүсгэн байгуулагч Жэнсэн Хуантай овог нэгтэй) нь Сингапурын Megaspeed компанийн ажилтан бөгөөд Жэнсэн Хуантай романтик харилцаатай байсан байж болзошгүй гэж мэдээлжээ. Түүнийг БНХАУ-ын талд тагнуул хийсэн байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа аж.

Хуан бол хиймэл оюун ухааны хөгжлийн эрин үеийн гол төлөөлөгчдийн нэг

Өдгөө 63 настай Жэнсэн Хуан дэлхийн өндөр технологийн салбарын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэгд тооцогддог. Орчин үеийн хиймэл оюун ухааны системүүдийг сургах болон ажиллуулахад ашигладаг микрочипийн гол нийлүүлэгч нь Nvidia компани юм.

Сүүлийн жилүүдэд тус компанийн удирдагч Хуан хиймэл оюун ухааны технологийг өргөн хүрээнд нэвтрүүлэхийг идэвхтэй дэмжиж, салбарын хамгийн томоохон арга хэмжээнүүдэд тогтмол оролцон байр сууриа илэрхийлж ирсэн билээ.

Nvidia компанийн нөлөө хагас дамжуулагчийн зах зээлээр хязгаарлагдахгүй. Тус компани ашгийнхаа тодорхой хэсгийг хиймэл оюун ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулахад зарцуулдаг төдийгүй АНУ-ын технологийн хөгжлийн стратегийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг.

Сүүлийн жилүүдэд Хуан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай ойр харилцаатай ажиллаж иржээ. Мөн саяхан Nvidia компани Германы Засгийн газартай хиймэл оюун ухааны дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа зарласан байна.

Министр экономики Германии Катарина Райхе, канцлер Фридрих Мерц и Дженсен Хуанг на саммите Invest in Germany Summit в Берлине, 19 октября 2026 года.
Зураг: Германы Эдийн засгийн сайд Катарина Райхе, Канцлер Фридрих Мерц болон Nvidia компанийн тэргүүн Жэнсэн Хуан нар 2026 оны аравдугаар сарын 19-нд Берлин хотод болсон “Германд хөрөнгө оруулах нь” дээд хэмжээний уулзалтын үеэр

Bloomberg агентлагийн тооцоолсноор, Жэнсэн Хуангийн хөрөнгө 145 тэрбум ам.доллар аж.

Дуулиан шуугиан дэгдсэний дараа Nvidia компанийн хувьцааны ханш мэдэгдэхүйц буурчээ.

CNN-ийн мэдээлснээр, Жэнсэн Хуангийн оронд компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Колетт Крессыг томилсон байна. Тэрбээр Женсен Хуангийн тавьсан суурийг улам бэхжүүлж, тууштай ажиллахаа мэдэгджээ. Кресс 2013 оны есдүгээр сараас хойш “Nvidia”-д ажиллаж буй бөгөөд гүйцэтгэх дэд захирал, санхүү хариуцсан захирлын албыг хашжээ.

Женсен Хуангийн оронд Колетт Кресс томилогдов

Төлөөлөн удирдах зөвлөлийн мэдээлснээр, Кресс санхүүгийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, компанийн өсөлт, хөгжилд голлох үүрэг гүйцэтгэсэн байна. “Nvidia”-д ирэхээсээ өмнө Кресс “Cisco”, “Microsoft” зэрэг технологийн тэргүүлэгч компаниудад санхүүгийн чиглэлээр 25 орчим жил ажилласан туршлагатай аж.

Эх сурвалж: DW